UBLife Logo
Фото

Өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр"

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр"

Гэрэл зураг бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхамшигт бүтээлийн нэг. Гэрэл зургаар түүхэн үйл явдал, сонирхолтой агшин, үзэсгэлэнт байгаль, спорт урлагийн ялалт гээд хэзээ ч дахин давтагдахгүй агшинг буулгаж чаддаг. Гэрэл зургийн ачаар бид өнгөрсөн үед аялаж, амьдралынхаа сайхан үеүүдийг дурсан санадаг билээ. Тийм болохоор гэрэл зураг хэмээх урлагт зориулсан баярын өдөр байдагт гайхах зүйл үгүй. Бүх дэлхийн гэрэл зургийн өдрийг (World Photography Day) сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдаас эхлэн энэ урлагийг үнэлэн бишрэгч бүх хүн тэмдэглэдэг юм. 2009 оноос эхэлсэн энэ баярын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Алс тэртээ 1839 оны наймдугаар сарын 19-нд олон нийтэд анх удаа гэрэл зураг буулгах аргыг танилцуулж байсан гэдэг. Ингээд дэлхийд алдартай түүхэн гэрэл зургуудаас сонирхоцгооё.

<Энэхүү нийтлэл нь 2017 онд нийтлэгдсэн болно. >

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ.

Цэргийн сурвалжлагч Евгений Халдей. “Рейхстагийн оройд Улаан туг мандлаа”
Нагасаки хотод америкчууд атомын бөмбөг хаяснаас гуравхан минутын дараа авсан зураг. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.
Нацист Германы СС-ийн дарга Генрих Гиммлер хорих лагерьт. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.
Дэлхийн II дайны төгсгөлийг харуулсан бас нэгэн гэрэл зураг. “LIFE” сэтгүүлийн зурагчин Альфред Эйзенштадт.
Нью-Йоркийн Рокфеллер цамхгийг барьж байгаа ажилчдын өдрийн хоол. 1932 онд авсан алдарт энэ зургийн эзэн бас мэдэгдэхгүй байгаа.
Гэрэл зурагчин Гектор Рондонд энэ зураг Пулитцерийн шагнал авчирсан. 1962 онд Венесуэлийн Пуэрто-Кабельо хотод болсон бослогын үеэр мэргэн буучид оногдсон цэргийг түшиж байгаа санваартан Луис Падильо.
“Афганистаны Моно Лиза” хэмээх энэ зураг дэлхий дахинд цагаач, дүрвэгчдийн эмгэнэлийг илтгэн харуулсан билээ. Зурагчин Стив МакГарри.

Нийтлэлийг бичсэн: М. Сугар-Эрдэнэ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Фото: Гэрэл зурагчин Анди Галдигийн буулгасан сэтгэлд дулаан агшнууд

Анди Галди Винкогийн бүтээлүүд бөгөөд тэрээр өөрийн гэсэн өвөрмөц ертөнц, харах өнцгөөрөө олноос тодорсон гайхалтай эмэгтэй юм. Түүний гэрэл зургуудаас амьдралд хэчнээн хайртай гэдэг нь нэвт харагдах шиг… Ингээд хамтдаа

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Фото: Тарган хүн гоо үзэсгэлэнгүй гэж хэн хэлэв?

Тус төсөл Шеннон гэх залуу охины эгэл амьдралын гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд гэрэл зурагчны илэрхийлэх гэсэн санаа нь хүн бүр өнгөц харагдаж буй шиг ээ байдаггүй агаад өөр өөрийн гэрэл гоо үзэсгэлэнтэй гэдгийг харуулах аж. Ингээд хамтдаа Шеннон охины баримтат гэрэл зургуудаар аялцгаая.