UBLife Logo
Ярилцлага

Ко Сунг Хун: Дэлхийд алдартай RAIN, DARA, BLOO нарын тайзны гайхалтай үзүүлбэрүүдийг үзэх өдөр ирлээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Ко Сунг Хун: Дэлхийд алдартай RAIN, DARA, BLOO нарын тайзны гайхалтай үзүүлбэрүүдийг үзэх өдөр ирлээ

9 сарын 15-нд Монгол улсад нэгэн гайхалтай шоу тоглолт зохион байгуулагдах гэж буй та бүхэн дуулсан биз ээ. Тайзны үзүүлбэрээрээ дэлхийг ч шуугиулдаг БНСУ-ын алдарт уран бүтээлчид болох RAIN, DARA, BLOO нар Монгол улсад тоглолтоо хийх гэж байгаа энэ цаг үед бид тэрхүү уран бүтээлчдийг авчрах боломжийг бий болгон үүд хаалгыг нээж өгсөн “Evandis“ компанийн үүсгэн байгуулагч Ко Сунг Хунтай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Монгол улсад анх удаа Солонгос улсын супер оддын тоглолт болох гэж байна.

-Хэдхэн хоногийн дараа болох гэж буй “Super Concert“-д та хэр их догдолж, хүлээж байна даа?

-Энэхүү үйл явдал бол зөвхөн тоглолт болоод л өнгөрөх биш, дуу сонсох гэж хүмүүс ирж байгаагаас ч илүү том үйл явдал учраас би маш их догдолж байна. Энэ бол гадаадын олон алдартай хамтлаг дуучин, уран бүтээлчдийг Монгол улсад авчрах боломжийг нээж буй томоохон арга хэмжээ, төсөл юм. Учир нь дэлхий даяар Монгол улс орны тухай мэдлэг мэдээлэл харьцангуй бага тархсан байдаг. Тиймээс ч Монгол улсыг зорин ирэх шийдвэр гаргах нь тун ховор байсан гэж хэлж болно. Харин одоо бид БНСУ-ын супер одууд болох RAIN, DARA, BLOO нарыг авчирч байна. Тэд өөрсдийн ашигладаг олон нийтийн сүлжээ, хуудсаараа дамжуулан томоохон үр нөлөөг хэдийнээ үзүүлээд байгаа. Монголд ирэх гэж байгаа тухай мэдээлэл гарснаас эхлээд л олон хүн Монголын тухай сонирхож эхэлсэн. Мөн энд ирсэн хугацаандаа тэд улс орныг болоод энтертайнмент ертөнцийг маш сайн сурталчилж чадах болно.

Дээрээс нь нэмж хэлэхэд, тэд бол гайхалтай мундаг уран бүтээлчид. Тэдний тайзан дээрх үзүүлбэр, амьд тоглолтын чадвар дэлхий даяар үнэлэгдсэн.

-Тоглолтын Шангри-ла моллд байрлуулсан POP-UP хүмүүсийн анхаарлыг үнэхээр татаж байсан. Ерөнхийдөө энэхүү арга хэмжээний тухай мэдээ мэдээллийг хүргэх тал дээр хэрхэн, ямар арга барилаар ажиллаж байна вэ?

-Нэн тэргүүнд, манай баг хамт олон үнэхээр супер. Ийм гайхалтай хүмүүсгүйгээр юу ч боломжгүй байх байлаа. Маш олон шинэлэг санаа, хичээл зүтгэлийн ачаар бид энэхүү үйл ажиллагааг боломжтой болгож байна. Бид тоглолтын нэрийг “Super Concert“ гэж өгөхдөө бүх зүйлийг нь үнэхээр дээд түвшинд, супер байгаасай гэж хүссэн л дээ.

Хар, шаргал өнгийг түлхүү ашиглаж, илүү минимал бас тансаг байдлыг илүүтэй гаргасан. Зохион байгуулж байгаа бидний зүгээс бүх зүйлдээ сэтгэл гаргаж, өмнө нь хүмүүсийн Монгол улсдаа үзэж байгаагүй тоглолтыг бүтээхийг хүссэн. Энэ арга хэмжээгээрээ бид ямар хамт олон болохоо, бас бидний үнэт зүйл, хийхийг хүсэж байгаа зүйл юу болохыг харуулахын зэрэгцээ эдгээр гайхалтай уран бүтээлчдийн тоглолтоос эрч хүч, дурсамжийг олж аваасай гэж хүсэж байгаа.

FANZONE POP UP-д ирээд хайртай уран бүтээлчдийнхээ дууг хамтдаа сонсож, тэдэнд бэлэг, захидал үлдээхээс гадна биет тасалбар худалдан авах боломжтойтойгоор байршсан нь хамгийн сонирхолтой байсан юм.

-Энтертайнментын нэрийг яагаад “Evandis“ гэж өгөх болсон бэ?

-Хоёр үгний нийлбэр болсон энэ нэр маань их утга учиртай. “Evan“ нь гэдэг эхлэл нь эерэг өөрчлөлт, гайхалтай үр нөлөөг үзүүлж, дэлхий даяар гайхалтай сайн мэдээг түгээх утгатай. Харин нөгөө нь гайхалтай сурагч, хамт олныг бүтээх гэсэн утгатай. Хамтдаа эдгээр үгс нь илүү сайн сайхныг түгээх, шинэчлэл авчрах, сайн сайхан руу хөтлөх гэсэн утгыг бүтээж, манай компанийн үйл ажиллагааг тодорхойлж өгч байгаа юм.

-Анх энэхүү компанийг байгуулах болсон нь хаанаас эхлэлтэй вэ?

-Жаахан байхаасаа л бид дуу хөгжим болон урлагийн ертөнцөд хайртай байсан. Олон ч дуу хөгжмийн тэмцээнд оролцож байлаа. Монголд хүртэл оролцож байсан. UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs“ шоу нэвтрүүлэгт оролцож байсан минь үнэхээр мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн. Тухайн үедээ урлагийн салбарын маш олон сайхан найз нөхөдтэй болсноор анх энэ салбарт ажиллаж, цааш өөрийгөө улам хөгжүүлэх эхлэл болж өгсөн.

Монгол улс бол миний хоёр дахь эх орон. Тиймдээ ч бас өөр улс орны хүмүүс ч мөн Монголын гайхалтай талуудыг олж мэдрээсэй, танилцаасай гэж хүсэж ирсэн. Монгол улсыг Солонгос төдийгүй дэлхийд танилцуулах нь миний үүрэг даалгавар болсон. Учир нь бид гэр бүлээ ямар ч шалтгаангүйгээр хайрладаг шүү дээ. Монгол улс бол миний гэр бүл учир би өөрийн зүгээс чадах бүхнийг л хийхийг хүсэж байгаа. Би энэ улсад, бас хүмүүст нь хайртай. Тиймээс ч би ямар нэгэн шалтгаан гэхгүйгээр энэ улс орныг бусад улс оронд, дэлхийд таниулахыг хүсэж байна.

Харин тэгж чадах нэг арга нь дуу хөгжмөөр дамжуулан нээх юм. Дуу хөгжим бол хүмүүсийг нэгтгэж, холбож чаддаг маш хүчтэй зэвсэг. Энэ удаагийн тоглолтоор дамжуулаад би хүмүүсийг маш олон шинэ зүйлийг харж, өөр талаас нь мэдэрч, шинийг нээгээсэй гэж хүсэж байна.

-Монголчуудын дийлэнх нь л анхнаасаа мэдэж, сонсож, шүтэж өссөн одууд одоо ирж байна. Тухайн үедээ 2NE1 сонсоод л гүйж байдаг байсан охин нэг л өдөр Монголд ирээд тоглоно гэж төсөөлөө ч үгүй л байсан. Тэгэхээр энэ бүхнийг хэрхэн бүтээж чадав аа? Яаж Монгол улсад ирж тоглолтоо хийх шийдвэр гаргуулсан бэ?

-Мэдээж энэ бүхэн амархан байгаагүй л дээ. Учир нь Солонгос улсад Монголын тухай мэдээ мэдээлэл үнэндээ их хомс байсан гэж хэлж болно. Тийм ч болохоор ирж тоглолтоо хийнэ гэхэд итгэлгүй байх нь гарцаагүй юм. Монголын амьдралын хэв маяг, залуусын өнөөгийн чиг хандлага болоод ер нь ямар улс орон бэ гэдэгтэй холбоотой орчин үеийн шинэчлэгдсэн мэдээ мэдээлэл гадаад улсад хангалттай хүрээгүйгээс болоод гадаадын уран бүтээлчид энд тоглолтоо хийх саналд эргэлзэх нь их байгаа. Тиймээс ч миний анхны төсөл тэрхүү байдлыг эвдэж, Монгол улс үнэндээ ямар болохыг тэдэнд танилцуулж, тоглолтоо хийхийг зөвшөөрүүлэх байсан.

Тиймээс л Монголын тухай танилцуулж, тэднийг ятгах, итгүүлэх тал дээр маш их хугацааг зарцуулсан. Тэднийг зөвшөөрч, Монгол улсад тоглолтоо хийх шийдвэр гаргахад нь би маш их баярласан. Мөн цаашлаад ирэх жилүүдээс илүү олон уран бүтээлчид ирэх болно гэдэгт итгэж байгаа. Цаашлаад Монгол улсад тоглолтоо хийх зай багтаамж бүхий газар, холбогдон харилцаж ажиллах хүний нөөц, техник технологи гээд маш их зүйлийг биднээс шаардах болно. Энэ тал дээр бид илүү их сайжруулалт хийх шаардлагатай байгаа. Харин бид энэхүү тоглолт дээр бүх зүйлийг стандартын дагуу байлган ажиллаж байгаагаараа их бахархаж байгаа. Бас харилцаа холбоо гэдэг маш чухал тул “Артист менежментийн баг” хэмээн тусад нь гаргаж ажиллуулж байна. Уран бүтээлч нэг бүртэй тулж ажиллаж, анхаарал хандуулж, байнгын холбоотой байх нь үнэхээр давуу тал болж байна.

-Энэхүү тоглолтоос үзэгчид юуг хүлээж болох вэ?

-Олон улсын стандарт бүхий гайхалтай үзүүлбэрийг та үзэх болно. RAIN зөвхөн БНСУ-д ч биш, Холливуд даяар алдартай дуучин, бүжигчин бас жүжигчин. Түүний үзүүлбэр ямагт дээд түвшний, гайхширам байж чаддагаас гадна Солонгос улсдаа тайзны үзүүлбэрээр нь шилдэг нь гэж хэлж болно. Та бүхэн ч бас үүнийг өөрийн нүдээр гэрчлэх болно. Мөн DARA энэ удаа үнэхээр өөрийн хамгийн гайхалтай тоглолтуудын нэгийг тавих болно. Солонгос улсаас нийт 10 бүжигчнээ дагуулан ирж байгаа. BLOO бол үнэхээр авьяаслаг, өвөрмөц уран бүтээлч. Түүний тайзны эрч хүч бүгдийг нь байлдан дагуулах болно. Мөн монгол уран бүтээлчид дундаас хамгийн өвөрмөц, шилдэг гэсэн уран бүтээлчдийг бид урьж оролцуулж байгаа.

-Цаашлаад таны зорилго, ажлын төлөвлөгөө юу байна вэ?

-Хоёр улсын хоорондын урлагийн салбарын холбоо, харилцан ажиллагааны гүүр болон ажиллаж илүү олон гайхалтай уран бүтээлчдийг авчрах зорилготой байгаа. Зөвхөн энэ нэг удаагийн тоглолтоор хязгаарлахгүй цаашлаад бид жил болгон томоохон дэлхийн тоглолт, фестивалийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвхөн Солонгосын уран бүтээлчид ч биш мөн өөр улс орны уран бүтээлчдийн авчрах боломжуудыг бид судалж, төлөвлөж байна. Мөн зөвхөн хөгжим ч бус цаашлаад кино салбарт орж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Өнгөрөгч жил бид Netflix-ийн уран бүтээл дээр KBS-тэй ажиллаж, хамтран продюсероор оролцох боломжтой болсон. Дараа жил бид KBS-тэй хамтран илүү том төсөл дээр ажиллах болно. Энэ бол маш чухал алхам юм. Бүтэн 30 хоногийн турш бүтэн баг хамт олноороо, уран бүтээлчдийн хамтаар ирж Монголд байрлан зураг авалтаа хийнэ гэдэг уран бүтээлийн талаас, цаашлаад эдийн засагт ч мөн маш том үр нөлөөтэй зүйл юм. Бид энэхүү үйл ажиллагааг цор ганц тоглолт бус Монгол улсын энтертайнмент зах зээлд цаашид асар их үр нөлөө авчрах, олон гайхалтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжих эхлэл хэмээн хүлээн авч, маш ихээр догдлон хүлээж байна. Ирэх жил мөн бид маш гайхалтай супер уран бүтээлчдийг авчрахаар ярилцан тохиролцсон байгааг дуулгахдаа ч таатай байна. Тиймээс үзэгч та бүхэн ч бас дэлхийн хэмжээний оддын гайхалтай тоглолтыг дэргэдээс нь үзэж, мэдрээрэй хэмээн урьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mundag yumaa Tsaashdiinh n ajild ulam ih amjiltig husie.Daraa daraagiinh n zam n dardan baigee.\18.138.51.126
odmygmar\54.255.172.84
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
odmygmar\54.255.130.198
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\47.129.61.26
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\47.129.61.26
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\54.255.130.198
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\54.179.101.36
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\13.212.124.17
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\13.213.54.62
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\13.212.124.17
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘
ЗОЧИН\47.129.61.26
ajild ni amjilt husie mongolt mash olon uran buteelchid avch irch baigad bayrlalaa bidni hezeech ochij uzej chadhgui tim husel moroodlig bieluulj baiga shu😇😍😍😍😘😘😘