UBLife Logo
Нийгэм

Эмэгтэй олимпын аваргатай, хоригтой, дархлаатай, Путинтэй 7 хоногийн ЧУХАЛ үйл явдлууд     

У.Чинзориг
У.Чинзориг
Эмэгтэй олимпын аваргатай, хоригтой, дархлаатай, Путинтэй 7 хоногийн ЧУХАЛ үйл явдлууд     

Та бүхэнд энэ долоо хоногт өрнөсөн дотоодын ЧУХАЛ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


У.Сүрэнжав Монголын анхны эмэгтэй олимпын аварга боллоо

“Парис-2024” паралимпын наадмын эхний өдөр паратаеквондогийн төрөлд хүч сорьсон Уламбаярын Сүрэнжав нэвтхэн түрүүлж, Монголын гурав дахь паралимпын аваргаар тодорлоо.

У.Сүрэнжав өнөө жил 24 настай агаад 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай төдийгүй Азийн наадмын мөнгөн медальт тамирчин юм.


Владимир Путин Монголд айлчлах тов зарлагдав

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэхээр есдүгээр сарын 3-ний өдөр Монгол Улсад айлчилна.


Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 16-ны өдрүүдээр Богдхан ууланд гарахыг хориглолоо

Наймдугаар сарын 30-наас эхлэн 2 долоо хоногийн хугацаанд Богдхан уулнаа шавьж устгалын хор цацах ажлыг онгоцоор гүйцэтгэх тул тухайн бүс нутагт амьдарч буй иргэд болон аялж, зугаалахаар төлөвлөж хүмүүсийг дээрх хугацаанд Богд уул руу ойртохгүй байхыг анхаарууллаа. Мөн шавьж устгалын хорны нөлөө дарагдах 30 хоногийн хугацаанд Богдхан уулнаас түүсэн самар, жимсийг идэхгүй, худалдан авахгүй байхыг сануулав.


Томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэллээ

Хичээлийн шинэ жил ойртож буйтай холбогдуулан наймдугаар сарын 26-ны өдрөөс томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхэллээ. Ахмад настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд энэ вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.


Сургуулийн автобус болон оюутны хөнгөлөлттэй картын үйлчилгээ есдүгээр сарын 2-ноос эхэлнэ

Оюутнууд сар болгон 44 удаа нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой Umoney картаа “E-Mongolia”-гаас захиалж, хүргүүлэн авах боломжтой. Харин өнгөрсөн жил картаа захиалж авсан бол идэвхжүүлэх шаардлагагүйгээр төгсөх хүртлээ ашиглах боломжтойгоос гадна сургуулиа төгссөн ч цэнэглээд энгийн картын зарчмаар хэрэглэхэд нээлттэй ажээ. Гэхдээ Umoney картын хөнгөлөлт нь амралтын өдөр, бүх нийтийн амралтын өдрүүд, өвөл, зун хичээл амрах үеэр үйлчлэхгүй гэв.  

Түүнчлэн есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ.  


Төрийн өмчийн сургуулиудын 1-р ангийн цахим бүртгэл наймдугаар сарын 30-ны өдөр хаагдлаа

Хүүхэд бүрийг сургалтын үйл ажиллагаанд тэгш хамруулах, багшийн ачааллыг бууруулах үүднээс есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 44 болон түүнээс олон сурагчтай I, II ангиудад туслах багш ажиллуулахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.