UBLife Logo
Сэтгэл судлал

Алдартнуудын амиа хорлолт хүмүүсийн амиа егүүтгэх шийдвэрт ихээр нөлөөлдгийг тогтоожээ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Алдартнуудын амиа хорлолт хүмүүсийн амиа егүүтгэх шийдвэрт ихээр нөлөөлдгийг тогтоожээ

Нэгэн шинэ судалгаагаар 2014 онд Робин Уильямс болон 2018 онд гурван өдрийн зайтай гарсан Кейт Спэйд, Энтони Бурдейн нарын амиа хорлолтын дараа хүмүүсийн амиа егүүтгэх оролдлого хурдацтай, өргөн тархсан байна. Үүнийг “Амиа хорлолтын халдвар” гэдэг аж.

Колумбын их сургуулийн судлаачид амиа хорлолтын динамикийг судлахын тулд компьютерийн загвар буюу модулийг зохион бүтээжээ. Үүний үр дүнд тэд 2014, 2018 оны алдартнуудын үхэл аль аль нь амиа хорлох бодол, зан үйлийн өсөлтөд нөлөөлж, нэмэгдүүлсэн болохыг тогтоожээ.

"Бидний энэхүү судалгааны хүрээнд хүмүүсийн амьдрал болоод бүтээлийг нь ихээр хүндэлж, харж, үздэг алдартнуудын амиа хорлолт бусад даган биширдэг, хардаг хүмүүсийн бодол, үйлдэлд нөлөө үзүүлдэг болохыг харж болно" гэж судлаач Жеффри Шаман хэлжээ.

Амиа хорлох бодол болон сэдэл төрүүлэх хүчин зүйл дангаар оршдоггүй. Гэхдээ энэхүү үйлдэлд хөтөлдөг шалтгаанууд нийгмээс болон тодорхой бүлэг, үйл явдлаас үүсэлтэй байдаг. Амиа хорлосон хүмүүстэй ойр дотно байсан, таньдаг мэддэг, шүтдэг байсан, холбоо хамааралтай байх нь амиа хорлох санаа, оролдлогыг өдөөдөг гэнэ.

CDC-гийн мэдээлснээр амиа хорлолтын түвшин 2000-2018 оны хооронд 37 хувиар өсч, 2018-2020 оны хооронд 5 хувиар буурч, 2021 онд дээд цэгтээ хүрсэн байна.

2014 онд жүжигчин Уильямс амиа хорлосон тухай мэдээний дараа хүн амиа хорлох тухай бодож эхлэх магадлал мянга орчим тоогоор нэмэгдсэн гэж тооцоолжээ. Энэхүү тооцооллыг АНУ дахь “Lifeline“ буюу амиа хорлохоос сэргийлэх дуудлагын төвд ирсэн дуудлагуудаас тооцоолон гаргажээ.

Эх сурвалж: www.publichealth.columbia.edu

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Энэхүү тест нь хүний сэтгэцийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психанализын оношилгооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдаг. Тестийн эхний 20 бодомж нь сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг, дараах 20 бодомж нь сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан болно.

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.