UBLife Logo
Дэлхий

Forbes: ОХУ-ын хамгийн баян 8 эмэгтэй

Forbes: ОХУ-ын хамгийн баян 8 эмэгтэй

Forbes сэтгүүлийн газраас ОХУ-ын баян эмэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Чансааг тэргүүлэгч найман эмэгтэй нь ам.долларын тэрбумтнууд байгаа юм. Чансааг Татьяна Бакальчук тэргүүлсэн хэвээр байгаа ч сүүлийн үед гараад байгаа дуулиан шуугиан болон гэрбүл салалтаас болж, чансаа буурах магадлал өндөр болсон. 48 настай Татьяанагийн хөрөнгийг шинжээчид 5.5 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

Хоёрдугаар байрт Санкт-Петербургийн уулын их сургуулийн ректор, "Фосагро" компанийн хувьцаа эзэмшигч Владимир Литвиненкогийн гэргий Татьяна 2.45 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдэж байна.

Түүний дараа хөрөнгө оруулагч Варвара Скоч 2.2 тэрбумтайгаар орсон. Тэрээр ОХУ-ын баячуудын 25-д бичигддэг, Төрийн Думын депутат Андрей Скочийн охин юм.

Чансааны дөрөвт 61 настай Елена Батурина (Inteco Management компанийн ерөнхийлөгч, Москва хотын дарга агсан Юрий Лужковын бэлбэсэн гэргий) 1.3 тэрбум доллартой жагссан байна.

Тавдугаар байрт 62 настай хөрөнгө оруулагч Наталья Луценко бичигдсэн. Тэрээр 1.25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд нөхрийн хамт "Содружество" группыг эзэмшдэг.

Зургаадугаар байрт бизнес эрхлэгч агсан Владимир Коганы бэлбэсэн гэргий, 59 настай Людмила Коган оржээ. Тэрээр нөхрийнхөө бүх хувьцаа, хөнгийг өвлөн авсан бөгөөд "Уралсиб" банкны хувьцааны 80 хувийг эзэмшдэг. Нийт 1 тэрбумын хөрөнгөтэй.

Долоодугаар байрт "Новатэка"-гийн үүсгэн байгуулагч Леонид Михельсоны охин Виктория Михельсон мөн нэг тэрбумтайгаар орсон.

Наймд бичигдсэн 35 настай Екатерина Федун бол нефтийн "Лукойл" компанийн эзэн Леонид Федуны охин юм. Түүний хөрөнгийг нэг тэрбум ам.доллар гэж үнэлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
2
1
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
,\18.138.103.203
nepos