UBLife Logo
Сэтгэл судлал

Хортой харилцааг “ДӨВИЙЛГӨДӨГ” 6 хайр дурлалын кино

Хортой харилцааг “ДӨВИЙЛГӨДӨГ”  6 хайр дурлалын кино

“Эрт урьдын цагт алс хязгаар нутагт нэгэн гүнж/ханхүү амьдран суудаг байж гэнэ ээ…Тэгээд тэд амар сайхандаа жаргажээ.” Бид бүгд л ийм эхлэл бас төгсгөлд дуртай. Угаас бага залуу насанд юм бүхэн амар тайван бас гэгээлэг санагддаг. Тийм ч учраас ирээдүйн амьдралаа кино зохиол, үлгэрийн амьдралаар төсөөлж мөрөөдлийнхөө ертөнцөд умбах тохиол багагүй их. Гэтэл бидний үздэг байсан кино зохиол чухам юуг бидний далд ухамсарт суулгаж байсныг өнөө цагт эргэцүүлэх нь ээ их л эгдүүцэм санагдах юм. Гэлээ гээд кино зохиолыг буруутгаж байгаа юм биш. Учир нь урлаг гэх зүйл зөвхөн гоо сайхан байж гэмээ нь оршино гэх хууль үгүй. Ямар ч урлагт хар бараан, цагаан гээд олон өнгийн мэдрэмж, илэрхийлэх нь зүй ёсны хэрэг билээ. Гагцхүү үзэн таашааж буй бид өөрийн ухамсартай, цензуртэй хандаж тухайн бүтээлийг эрүүл нүдээр шүүх ухаантай байх хэрэгтэй хэмээн бодож байна. Иймд өдийг хүртэл бидний сайн сайхан гэж боддог байсан ч хортой харилцааг романтик мэтээр сурталчилдаг уран бүтээлүүдийг хүргэе.


1. Beauty and the Beast

Үзэхэд сэтгэл хөдөлгөм уг хүүхэлдэйн киног бид цөм мэдэх болов уу. Ном унших дуртай, аавдаа хайртай охин нэг л өдөр орд харшид амьдардаг аймшигт мангасын гэрт амьдрах болдог. Гэвч гаднаа аймар ч дотроо өрөвч нинжин мангас охиныг хайрлаж улмаар тэд нэгэндээ татагдан мангасын хараалыг арилгаж амар тайвандаа жаргаж буй тухай гардаг. Гэтэл үнэн хэрэгтээ кино шүүмжлэгчид Беллийг стокхолмын синдромд нэрвэгдсэн буюу мангасын гэрт барьцаалагдан хоригдохдоо хүчирхийлэгчдээ дурлах сэтгэцийн урвуу үзэгдэл хэмээжээ. Угаас киноны үйл явдлыг бодит амьдрал дээр дүйцүүлэн бодоход дэндүү эрүүл бус харилцаануудын олон шинж илэрдэг. Жишээ нь мангас Беллийг гомдоочиход бэлэг сэлт өгч аргадах гэж оролддог. Гэсэн ч Белл зөвшөөрөхгүй үед уурлан сүрдүүлдэг гэх мэт эрүүл бус харилцааг харуулсан байгаа харагдсан. Мөн тус хүүхэлдэй олон охидын далд ухамсарт догшин авиртай хүнийг засаж болддог, хүчирхийлэгчдийг уучилж хайрлаж болно гэх далд мессежийг өгсөн болов уу.

2. The Notebook

Өсвөр насны хоёр залуухан хосууд гал халуун хайраар нэгнийгээ хайрладаг. Бүр он цаг, гуравдагч этгээд, эцэг эх гээд аль нь ч тэднийг үл салгаж чадаагүйгээс гадна хамтдаа яг л үлгэр шиг амар амгалангийн орондоо заларч буй тухай гардаг романтик кинонуудын хүчтэй төлөөлөл болох уг киног үзээгүй хүн гэж ховор биз ээ. Гэтэл анзаарч харвал тэдний харилцаа анхнаасаа эрүүл бус байсныг санах хэрэгтэй. Үүний том жишээ гэвэл тэдний нэг нэгнээ түлхэж, орилон хэрэлдэж байгаа хэсэг юм. Үнэн хэрэгтээ үл ойлголцол нь эрүүл харилцааг үүсгэхэд тодорхой хэмжээний байх ёстой ч гэлээ хэтийдэхээрээ хортой харилцааг үүсгэн цаашлан нэг нэгнээ хохироог боломжтойг санах хэрэгтэй. Мөн зуун хувь гал халуун хайраар амьдралыг эхлүүлсэн хосууд ихэнх тохиолдолд харанхуйгаар сонголт хийснээ ойлгож үл зөрчилдөөний улмаас салах тохиолдлууд бишгүй бий.

3. Gone Girl

Gone Girl дээрх дурдсан кинонуудаас ялгаатай нь үзэгчид тус уран бүтээлийг үзэхдээ угаас хортой харилцааг илэрхийлсэн гэдгийг нь таньж мэддэг явдал юм. Уг кино дээр сэтгэхүйн хүчирхийлэл, манупляци, түүнээс ирэх дарамтыг харуулдаг. Хэдий Gone Girl дээр гардаг үйл явдлууд бодит амьдралаас хэтийдсэн мэт санагдавч үнэн хэрэгтэй өдөр тутмын тархи угаалт төдий чинээ сэтгэлзүйн дарамтыг мэдрүүлдэг тухай дүйцүүлэн илэрхийлсэн мэт. Мөн тус бүтээл нь зөвхөн эмэгтэй хүмүүс хүчирхийлэлд өртдөггүй эрчүүд ч бас өртөж болдог мөн юм бүхэн харагдаж байгаа шиг ээ биш төдийгүй хүчирхийлэл гэдэг зөвхөн үгээр доромжилж гар хүрэх биш гэдгийг тод томруунаар харуулсан гэхэд болно.

4. Snow White and the Seven Dwarfs, Sleeping Beauty

Цасангуа ба Долоон одой, Нойрсож буй гүнж зэрэг хүүхэлдэйн кинонуудыг үзэж өсөөгүй хүүхэд гэж үгүй байх. Тэгвэл тус хүүхэлдэйн кинонууд дээр хэд хэдэн давтагдсан улgан туг ажиглагддагийг та мэдэх үү? Жишээ нь хэт хурдан дотносох. Залуу охин ойд таарсан танихгүй хүнтэйгээ яриа өрнүүлэн сэтгэл алдарч бүр гэрлэх сэдэл авдаг нь мэдээж эрүүл бус хэрэг. Мөн түүнчлэн тус хоёр хүүхэлдэйн кинонд хоёуланд нь гардаг эгдүүцэм үзэгдэл бол үнсэлт юм. Учир нь Цасангуа, Аврора гүнжүүдийг ханхүү нар мэдээгүй байх үед нь буюу унтаж байхад нь үнсдэг шүү дээ. Энэ нь олон охид хөвгүүдийн ухамсарт хэн нэгэнд зөвшөөрөлгүй хүрж, үнсэх нь романтик үйлдэл юм байна гэх сэдлийг өгсөн гэхэд хилсдэхгүй. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү үйлдэл нь нэг төрлийн хүчирхийллийн хэлбэр юм.

5. Cinderella

Үнсгэлжин хортой гэр бүлээс гаралтай болохоос биш хортой харилцаанд байгаагүй шүү дээ хэмээн уншигч та бодож магадгүй. Гэтэл үнэн хэрэгтээ Үнсгэлжин анх удаагаа уулзаж бүжиглэсэн залуутайгаа гэрлэхээр шийддэг. Энэхүү үйл явдлыг сэтгэл зүйн талаас тайлбарлавал хортой гэр бүлээс дөлөх гэсэн хохирогчийн огцом шийдвэр юм. Гэтэл бодит амьдрал дээр энэ мэт огцом шийдвэрээс үүдэн хүчирхийллээс хүчирхийлэл рүү шилжих тохиол цөөнгүй. Нэн ялангуяа тухайн хохирогчийн сэтгэл зүй өмнөх хүчирхийлэгч нараас ангижирч эдгэрээгүй тохиолдолд эрүүл харилцааг үүсгэж чадах эсэх нь хэцүү байдаг байна.

6. The Little Mermaid

Лусын дагин Ариэл бол хуурай газрын хүн төрөлхтний амьдралыг тань мэдэхийг хүсдэг, хүсэл тэмүүллээр дүүрэн өсвөр насны охин билээ. Харамсалтай нь түүний ханхүү Эриктэй харилцах харилцаа эрүүл бус үзэгдлээр дүүрэн байдаг. Жишээ нь Ариэл нэг ч үг сольж үзээгүй залуутай хамт байхын тулд лус дагинын өв залгамжлал, гэр бүлийнхээ үнэт харилцааг золиосолдог. Мөн бусад түүхийн адилаар бие биеэ таниад удалгүй гэрэлдэг.


Энэхүү нийтлэлээрээ дээрх уран бүтээлүүдийг шүүмжлэх гэсэнгүй гагцхүү түүнийг мэдэрч хүлээж авч буй та өөрийгөө эрүүл харилцаанд байгаа эсэхийг, ахин нэг тунгаан үзэхийг уриал болгон сануулахыг эрмэлзлээ. Дараа дараагийн нийтлэлүүдээрээ эрүүл харилцаанд байх ёстой шинж чанарууд болон хортой харилцааны улаан тугуудыг дурдах учраас эрхэм уншигч та манай сайттай хамтдаа байгаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
3
0
0
0
1
4
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
TG\47.128.75.236
Psda tegeed 80 minutiin kinond yaj ter olon uil yavdalig bagtaah vede? Tegj ih udaan dotnosdog hairiin kino uzmeer baival Korea drama-uud hog negeere bnshu lalar
ЗОЧИН\13.212.185.29
Ямар их алдаатай бичдэг юм бэ? үг үсгийн алдаа хянах хүн байхгүй бол эх хэлний дүрмээ ахиад сөхөөд хар
ЗОЧИН\13.212.128.243
Ariel Cosmetic iin hagalgaanii tuluulul sanagddag sh kk
ЗОЧИН\54.255.241.94
+ blue valentine гэж утгаараа токсик харилцааны тухай кино бас бий
ЗОЧИН\13.251.110.106
Tired of those woke shits
ЗОЧИН\13.214.199.125
Tired of those woke shits