UBLife Logo
Newsfeed

Судалгаа: UB.LIFE сайтаас та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Судалгаа: UB.LIFE сайтаас та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ?

Үнэнч уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид уншигч та бүхэндээ хүргэдэг контент, мэдээ, нийтлэлүүдээ илүү хүртээмжтэй, сонирхолтой, мэдээлэлтэй, уншихад таатай болгох үүднээс Таны саналыг сонсохыг хүсэж байна.

Судалгааны үр дүнг бид мэргэжлийн байгууллагатай хамтран дүгнэж, цаашид хийх контент, редакцын бодлогодоо уншигч таны үнэтэй зөвлөгөө, санал хүсэлтийг шингээхийг зорилоо.

Бидний ажлыг дэмжиж дараах асуултуудад үнэн зөвөөр хариулж өгөхийг хичээнгүйлэн хүсье. 

ЭНД дарж судалгааг бөглөнө үү.

Биднийг дэмжсэн танд баярлалаа!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.228.164
Нуршуу судалгаа байна шоо
Саруулдөл\13.250.62.222
Таалагддаггүй контент гэдэг дээр "байхгүй" гэдэг сонголт нэмж өгнө үү!
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд монгол улс 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна. Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг.