Шинэ улирлын эхний том тэмцээн бол аравдугаар сарын 28-31-нд Албанид болох олимпын бус жингүүдийн ДАШТ юм. Парис-2024 олимпын наадмаас хасагдсан Оросын олимпын аваргууд энэ тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Абдулрашид Садулаев хэрэв өөрийг нь ДАШТ-д оролцуулах юм бол 92 кг-д барилдахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Түүний жин 96-97 кг тул таван кг хасахад ямар ч асуудалгүй гэнэ.
Харин олимпын аварга Завур Угуев 61 кг-д барилдах хүсэлтэй байгаа ажээ.