UBLife Logo
Спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэл хөлбөмбөгчдийг бухимдуулав

Монголын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэл хөлбөмбөгчдийг бухимдуулав

Монголын хөлбөмбөгийн холбооноос үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд “Монголын Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэст ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэр бүхий хүмүүсээс гадна спортын тайлбарлагч Б.Батзаяа нар бидний үйл ажиллагааг шүүмжилсэн, санаатайгаар мушгин гуйвуулсан, илтэд гүтгэсэн ташаа мэдээллүүдийг зориуд тарааж байна. Тухайлбал “Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь төслөөр орж ирсэн 1 сая орчим ам.доллар орж ирчихээд байхад төслөө хэрэгжүүлээгүйн дээр энэхүү мөнгөний зарцуулалт нь тодорхойгүй байна” гэсэн утга бүхий гүтгэлгийг гаргах болов. Монголын Хөлбөмбөгийн Холбооны дансанд энэхүү мөнгө орж ирээгүй нь үнэн болно. Иймд Б.Батзаяа нарыг “Илэрхий худал мэдээлэл тарааж гүтгэсэн” гэх үндэслэлээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудын зүгээс хуулийн байгууллагад хандана” гэсэн юм.

Тэгвэл энэхүү мэдэгдэл нь хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, шигшээ багийн тоглогч А.Улсболд, Ц.Мөнх-Эрдэнэ нарын тоглогчдыг бухимдуулаад амжив.

Ойрын үед холбооны бодлого, шийдвэртэй санал зөрөлдсөн дотоод ажилчдаа халсан, Дээд лигийн багуудын шагналын мөнгийг олгоогүй, хэдийгээр ОУХБХ болон Азийн ХБХ-ноос санхүүжилт нь орж ирсэн ч гэлээ тухайн төслийг хэрэгжүүлээгүй, Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн тайлан хасах дүнтэй буюу өр төлбөртэй гарсан, эмэгтэй шигшээ багийг тараасан зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.