UBLife Logo
Спорт

“ПСЖ” клуб 23 настай Хвича Кварацхелиаг 70 сая еврогоор худалдаж авлаа

“ПСЖ” клуб 23 настай Хвича Кварацхелиаг 70 сая еврогоор худалдаж авлаа

Энэ өвлийн шилжилт хөдөлгөөний цонх нээгдсэнээс хойших хамгийн том дуулианыг Францын Лиг-1 тэмцээний үнэмлэхүй аварга “Парис Сен-Жермен” клуб зарлалаа.

Тэд “Наполи” клубээс гүрж тоглогч Хвича Кварацхелиаг 70 сая еврогийн үнээр худалдан авч, таван жилийн гэрээнд гарын үсэг зурав.

Гүрж эрийн төлөө Премьер лигийн “Ливерпүүл”, “Челси”, “Манчестер Юнайтед” зэрэг багууд хүчтэй өрсөлдөж байсан авч, эцсийн дүндээ “ПСЖ” клуб түүнийг өөрсдийн эгнээнд нэгтгэлээ.

Тэд өнгөрсөн зун Кварацхелиагаас гадна Виктор Осимхенийг “Наполи”-гаас авахаар оролдоод чадаагүй билээ.

23 настай жигүүрийн тоглогчийн “ПСЖ” дэх гүйцэтгэлийг харгалзан нэмэлтээр хуучин багт нь төлөх урамшууллын дүнг оролцуулбал Кварацхелиагийн өртөг ойролцоогоор 80 сая еврод хүрчээ.

Кварацхелиа Италийн “Наполи” клубийн хувьд хамгийн чухал тоглогч нь байлаа. Тэрбээр “Наполи”-гийн өмнөөс 107 тоглолтод оролцож 30 гоол оруулснаас гадна багийнхаа хамтаар 2022-23 оны Серие А лигт түрүүлсэн амжилттай.

Харин “ПСЖ” клубийн ойрын хугацаан дахь хамгийн том зорилго нь Аваргуудын лигт түрүүлэх төдийгүй Кварацхелияг худалдаж авсанаар бүрэлдэхүүнээ залуу, эрч хүчтэй авьяастнуудаар сэлгэх гэсэн тэмүүлэлд нь томоохон дэвшил гарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.