UBLife Logo
Спорт

Елдос Сметов яагаад биеэ тоосон од болоогүйгээ тайлбарлав

Елдос Сметов яагаад биеэ тоосон од болоогүйгээ тайлбарлав

Казахстаны олимпын аварга Елдос Сметов “Түнгі студия”-ийн нэвтрүүлэгт оролцож, хүүхэд насныхаа талаар ярилцлаа. Тэрээр ямар амьдралтай байсан, яагаад онгироо сагсуу болоогүй талаараа тайлбарласан байна.

Елдос Сметов “Багадаа би хаягдал төмөр цуглуулж, тушаагаад олсон мөнгөөрөө талх авдаг байлаа. 1990-өөд оны сүүл үеэр Казахстанд маш хүнд хэцүү үе байсан. Би энэ талаараа урьд нь ярьж байгаагүй. Надаас хүмүүс яагаад оддын өвчин тусдаггүй юм бэ гэж их асуудаг. Хариулт амархан: Би хэзээ ч хүнд хэцүү хүүхэд насаа мартдаггүй. Би өөрийгөө Од гэж боддоггүй. Манайх тосгонд амьдардаг байлаа. Ажил байхгүй тул аав хот руу ажил хайж байнга явна. Ээж бидэнтэй цуг үлдээд, аяга гурилын төлөө айлын гэр цэвэрлэдэг байсан. Бид их бага байсан, өлсөөд уйлна. Ээж тэврээд л суудаг, өөрөө чимээгүйхэн уйлдаг байсан. Өлсөхийг нь мартуулах гээд ээж их эрт биднийг унтуулах гэж хичээнэ. Хэрэв би туулж өнгөрөөсөн энэ бүх зүйлээ мартвал муухай зүйл болно. Энэ бүхнийг туулж байж би өөртөө байгаа юмаа үнэлж, хайрлаж сурсан. Аав ээжээ юмаар дутаахгүй юм сан гэж хичээдэг болсон” гэж ярьжээ.

Мөн олимпын аварга болсны дараах ёслол, арга хэмжээн дээр яагаад заавал ээжтэйгээ очдог талаараа “Ээж минь биднийг энд хүргэсэн ачтай хүн шүү дээ. Намайг амжилтгүй барилдаж байх үед ч аав ээж, ах эгч, гэр бүл минь үргэлж дэмждэг байсан. Одоо би таван хүүхэдтэй. Энэ бүгд миний хичээн зүтгэх хүч чадал минь юм” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
28
0
4
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.210.67
Зочин\47.129.137.33
Монголоор сонсох юмсан! Дээр бичсэнээ ярьсан юм болов уу?
ЗОЧИН\13.212.245.186
Монголоор сонсох юмсан! Дээр бичсэнээ ярьсан юм болов уу?
ЗОЧИН\13.212.245.186
Монголоор сонсох юмсан! Дээр бичсэнээ ярьсан юм болов уу?
ЗОЧИН\13.212.245.186
Монголоор сонсох юмсан! Дээр бичсэнээ ярьсан юм болов уу?
ЗОЧИН\54.169.2.24
Монголоор сонсох юмсан! Дээр бичсэнээ ярьсан юм болов уу?
Юнэрэн Баттогтох\46.137.199.215
Гайхамшигт бөх
Юнэрэн Баттогтох\13.212.76.190
Гайхамшигт бөх
Юнэрэн Баттогтох\18.142.228.164