UBLife Logo
Спорт

Олимпын бус жингийн ДАШТ-д оролцох тамирчдыг сорилго тэмцээнээр сонголоо

Олимпын бус жингийн ДАШТ-д оролцох тамирчдыг сорилго тэмцээнээр сонголоо

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ аравдугаар сарын 28-31-ний өдрүүдээр Албаны Тирана хотод болно.

Эл тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг есдүгээр сарын 16-ны өдөр явагдсан дотоодын сорилго тэмцээнээр тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн 61кг-д Т.Цогбадрах, 70кг-д Э.Тэмүүлэн, 79кг-д О.Сүлдхүү, 92кг-д Г.Ганхуяг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 55кг-д Ч.Отгонтуяа, 59кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 65кг-д Азийн АШТ-ий үзүүр бөх Т.Энхжин, 72кг-д З.Болортунгалаг нар барилдахаар болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.