АНУ-ын Лос-Анжелест 76 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү шагналыг цуврал кинонуудын Оскар гэж ч нэрлэдэг билээ.
Энэ жилийн ёслолд Японы “Шёгүн” түүхэн драм 18 шагналтайгаар үнэмлэхүй тэргүүлэв. XVII зуунд Японд санамсаргүй ирсэн англи эрийн тухай кино юм.
Ёслол Peacock театрт болж, жүжигчин Южин, Дэн Леви нар хөтлөн явууллаа. Тэд ёслолыг хөтөлсөн анхны аав хүү болон түүхэнд үлдэж байгаа юм.