UBLife Logo
Кино

XXI зууны шилдэг солонгос цувралууд

XXI зууны шилдэг солонгос цувралууд

АНУ-ын “Collider” хэвлэлийн газраас XXI зууны шилдэг солонгос цуврал кинонуудын чансааг гаргажээ. Ингээд хамтдаа солонгос киноны ертөнцөөр аялацгаая.

Squid Game (Ojingeo geim), 2021–2025.

Анги, бүлгийн тоо: 3 / 22.

Төрөл: триллер, драм.

Найруулагч: Хван Дон-хек.

Өр ширэнд баригдсан 456 хүн их мөнгөний төлөө нууц тэмцээнд оролцоно. Алдсан хүн амиа алдах аюултай ч хүний шунал гэж хязгааргүй.

Gung, 2006.

Анги, бүлгийн тоо: 1 / 24.

Төрөл: мелодрам, инээдэм.

Найруулагч: Хван Ин-нве, Ким До-хен.

Ахлах ангийн жирийн сурагч охин Шин Чхэ-ген өвөөгөөсөө болоод их зантай, хүйтэн ханхүүгийн сүйт бүсгүй болж хувирна. Хааны гэр бүлийн хатуу дэг жаягийг тэр сурах ёстой.

Winter Sonata (Gyeoul yeonga), 2002.

Анги, бүлгийн тоо: 1 / 20.

Төрөл: мелодрам.

Найруулагч: Юн Сок-хо, Ли Хен-мин.

Архитектор Кан Жун-сан ослоор ой санамжаа алдаад АНУ-д очно. Түүний анхны хайр Ю-Жин залууг амиа алдсан гэж бодсоор олон жил өнгөрчээ.

SKY Castle (SKY kaeseul), 2018–2019.

Анги, бүлгийн тоо: 1 / 20.

Төрөл: мелодрам, детектив, драм, инээдэм.

Найруулагч: Чо Хен-тхак.

Тансаг хорооллын дөрвөн баян эмэгтэй хүүхдүүдээ Сөүлийн анагаах ухааны их сургуульд оруулах гэж арга хэрэглэж, өрсөлдөх болно.

Boys Over Flowers (Kkotboda namja), 2009.

Анги, бүлгийн тоо: 1 / 25.

Төрөл: драм, мелодрам, инээдэм.

Найруулагч: Чон Ги-сан.

Ядуу айлын жирийн нэг охин санамсаргүй элит академийн сурагчийг аварч, тансаг сургуульд суралцах эрх авна. Гэхдээ сургуульд түүний эсрэг маш нөлөөтэй, баян 4 хүүхэд гарч ирнэ.

The Glory (Deo geullori), 2022–2023.

Анги, бүлгийн тоо: 1 / 16.

Төрөл: драм.

Найруулагч: Ан Гиль-хо.

Ахлах ангид байхдаа Мун Дон-ын ангийнхаа баян хүүхдүүдэд дандаа дээрэлхүүлдэг байжээ. Багш нар, цагдаа ч түүний зовлонг ойлгохгүй. Тиймээс тэр сургуулиа хаяж, өс авахаар бэлтгэнэ.

Goblin (Dokkaebi), 2016–2017.

Анги, бүлгийн тоо: 1 / 16.

Төрөл: зөгнөл, мелодрам, драм, инээдэм.

Найруулагч: И Ын-бок.

Үхэшгүй мөнхийн цэргийн генерал, 900 настай Ким Шин хүмүүс дунд сүйт бүсгүй хайна. Сүйт бүсгүй л түүний цээжнээс илд сугалж, амьдралыг нь зогсоох учиртай.

Hospital Playlist (Seulgiroun uisasaenghwal), 2020–2021.

Анги, бүлгийн тоо: 2 / 24.

Төрөл: драм, инээдэм.

Найруулагч: Щин Вон-хо.

Том эмнэлэгт ажиллах таван авьяаслаг эмч. Тэд оюутан цагаасаа нөхөрлөжээ.

Reply 1988 (Eungdaphara 1988), 2015–2016.

Анги, бүлгийн тоо: 1 / 20.

Төрөл: инээдэм, мелодрам.

Найруулагч: Щин Вон-хо.

1980-аад оны сүүл үеийн Сөлд хотод амьдарч байгаа таван найз. Сүүлийн талхаа ч хувааж идэхэд бэлэн андууд.

When Life Gives You Tangerines (Pokssak sokassuda), 2025.

Ангм, бүлгийн тоо: 1 / 16.

Төрөл: мелодрам, драм.

Найруулагч: Ким Вон-сок.

Чэжү арлын ядуухан бүсгүй яруу найроагч болохын төлөө хуучинсаг үзэлтнүүдтэй тэмцэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...