UBLife Logo
Спорт

Шатар: Монголын эмэгтэй баг 7-р байрт бичигдэж байна

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Шатар: Монголын эмэгтэй баг 7-р байрт бичигдэж байна

Хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад энэ сарын 10-23-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотод болж байна. 45 дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байна.

Монголын шигшээ баг

Дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам

Эрэгтэй

1-р ширээ IM Ганзоригийн АМАРТҮВШИН

2-р ширээ FM Сумъяагийн ЧИНГҮҮН

3-р ширээ FM Эрдэнийн БААСАНСҮРЭН

4-р ширээ IM Мөнхдалайн АМИЛАЛ

5-р ширээ FM Хуягцогтын ИТГЭЛТ

Эмэгтэй

1-р ширээ WGM Төрмөнхийн МӨНХЗУЛ

2-р ширээ IM Батхуягийн МӨНГӨНТУУЛ

3-р ширээ WGM Даваадэмбэрэлийн НОМИН-ЭРДЭНЭ

4-р ширээ WFM Эрдэнэбаярын ХҮСЛЭН

5-р ширээ WCM Бат-Эрдэнийн МӨНГӨНЗУЛ нар оролцож байна.

Өнөөдөр дэлхийн шатрын олимпиадын долдугаар тойрог эхэлнэ. Тэмцээн яг талдаа орж байна.

Монголын эрэгтэй баг зургаан тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдолтойгоор 196 орноос 72 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Эрчүүд Мавритиусыг 4:0, Суданыг 4:0 ялж, Чехтэй 2:2, Израилтай 2:2 тэнцсэн. Германы багт 0.5:3.5, Болгарт 1:3 ялагдсан юм. Өнөөдөр тэд Ливаны шигшээтэй өрсөлдөнө.

Харин эмэгтэй шигшээ баг 6 тойрогт 5 ялж, нэг ялагдсанаар 10 оноотой, 181 орноос долдугаар байрт жагсаж байгаа юм. Тэд Гватемалыг 4:0, Монаког 3:1, Перуг 2.5:1:5, Испанийг 2.5:1:5, АНУ-ыг 2.5:1:5 ялаад Гүржийн хүчтэй шигшээ багт 1.5:2.5 харьцаагаар ялагдлаа. Өнөөдөр эмэгтэй баг Германтай тоглоно.    

 

Манай Улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болсон. Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Энэ тэмцээнд Монголын эрэгтэй шатарчид 1956 онд анхлан оролцож байсан бол эмэгтэй шатарчид 1963 онд анхлан оролцсон түүхтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.