UBLife Logo
Спорт

Эндрик “Реал Мадрид”-ын төлөө Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогчоор тодорлоо

У.Чинзориг
У.Чинзориг
Эндрик “Реал Мадрид”-ын төлөө Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогчоор тодорлоо

Европын Аваргуудын лигийн тэмцээний эхний тойргийн тоглолтууд мягмар гарагт явагдлаа. Эл тэмцээний үнэмлэхүй аварга “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө Германы “Штутгарт”-ыг талбайдаа 3:1-ээр хожив.

Энэ зун эрийн цээнд хүрч Испани руу нүүсэн Эндрик “Реал Мадрид”-ын төлөө Аваргуудын лигт гоолдсон хамгийн залуу тоглогчоор тодорлоо.

Бразил хүү 18 нас 58 хоногтойдоо гоолдсон нь 1995 онд 18 нас 113 хоногтой байхдаа “Ференцварош”-ын эсрэг гоолдож “Реал”-ын домогт тоглогч Раулын тогтоосон дээд амжилтыг эвджээ.

Тэрбээр “Реал Мадрид”-ын төлөө 23 минутыг талбайд өнгөрүүлэхдээ хоёр гоолыг оруулаад байна.

Харин нөгөө гоолуудыг Килиан Мбаппе, Антонио Рудигер нар оруулсан юм. Мбаппе тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 20 секундын дараа тооны харьцааг нээсэн бол Дениз Ундав 68 дахь минутад тооны харьцааг тэнцүүлснээр Бернабеугийн уур амьгалыг сэргээсэн юм.

Улмаар 83 дахь минутад Модричийн дамжуулалтаар Рудигер гоолдож багтаа тэргүүллийг авчирсан бол Жуд Беллингхамаар сэлгэгдэж талбайд гарсан Эндрик сүүлчийн мөчид гоолдсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.