UBLife Logo
Спорт

Шведийн шинэ авьяастан Виктор Гёкерес Аваргуудын лигийн анхны тоглолтодоо гялалзлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Шведийн шинэ авьяастан Виктор Гёкерес Аваргуудын лигийн анхны тоглолтодоо гялалзлаа

Та бид Шведийн хөлбөмбөгийн тухайд юу мэдэх билээ? Ямартаа ч энэ яриа хаа ч ялгаагүй Златан Ибрагимович гэх нэрнээс эхлэх учиртай.

Харин ойрын жилүүдэд Александр Исак, Виктор Гёкерес гэсэн довтлогчдийн нэрс Шведийн хөлбөмбөгийг тодорхойлох болжээ.

Тухайлбал, мягмар гарагт Лиссабонд явагдсан Аваргуудын лигийн нээлтийн тоглолт болох "Спортинг”, "Лилль" багуудын тулаанд Виктор Гёкерес гялалзсан амжилтаа үргэлжлүүлэв.

Тэрбээр Аваргуудын лигийн анхны тоглолтодоо гоолдсон нь энэ. Швед довтлогч энэ улирлын тоглолт бүртээ гоол оруулах юм уу, гоолын дамжуулалт бүртгүүлж буй нь онцлохгүй байхын аргагүй амжилт юм.

“Спортинг”-ийн төлөөх 7 тоглолтод 9 гоол, 3 гоолын дамжуулалт бүртгүүлсэн бол шигшээ багийнхаа хамтаар Үндэстнүүдийн лигт 2 тоглолтод 3 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгөөд байна.

"Спортинг” болон "Лилль" багуудын тоглолтын үеэр эхний гоолыг Виктор Гёкерес оруулсан бол удалгүй Английн шигшээ багийн хагас хамгаалагч Анхель Гомес улаан хуудсаар торгуулж талбайгаас хөөгдсөн юм.

Хоёрдугаар хагаст Зено Дебаст нэмж гоолдсоноор “Спортинг” 2:0-ээр өрсөлдөгчөө буулган авч Аваргуудын лигийн тэмцээнийг ялалтаар эхлүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.