UBLife Logo
Загвар

Хуучин хувцас, нүцгэн цээж: Лондоны 7 хоногийн онцлох загварууд

Хуучин хувцас, нүцгэн цээж: Лондоны 7 хоногийн онцлох загварууд

Их Британийн нийслэлд ээлжит Загварын 7 хоног болж, дэлхийн шилдэг дизайнерууд ирэх улирлын трендийг тодорхойллоо. Ebay онлайн-платформ дэлхий ертөнцийг хуучин хувцасны тусламжтайгаар аврах “төслөө” танилцуулсан бол Burberry баярын даашинз дээр өдөн хүрэм өмсгөж, Chet Lo ирэх улирал ч нүцгэн цээж моодонд байсаар байна гэдгийг тунхаглав. Ингээд Лондоны Загварын 7 хоногийн тайз, төдийгүй гудамжинд олныг гайхуулсан дүр төрхийг танилцуулья.

Загварын 7 хоногийг Ebay нээсэн. Моделиуд тайзан дээр Мартин Роуз, Симона Роша,  Грейс Уэльс Боннер гэсэн алдартнуудын бүтээсэн хувцастай гарч ирж байв. Ebay захирал Эми Баннерман “Бид хүмүүст өмнө нь моодонд орж байсан хувцасны зах зээлийн талаар мэдээлэхийг хүссэн. Янз бүрийн үед дуртай байсан хувцаснуудаа цуглуулж, хүмүүст хуучин хувцсаа өмсөөд ч ганган байж болдог гэдгийг харууллаа” гэж ярьсан юм.

Тайванийн модельер Апу Жан 3 жили завсарласны эцэст ажилдаа эргэн орлоо. Тэрээр энэ улирал чөлөөтэй зөгнөн мөрөөдөх боломж олгосон улирал шүү гэдгийг харуулаад гол нь ахуйн хэрэглээний эд зүйлсийг асар томоор үйлдэх нь моод гэж мэдэгдсэн. Жишээ нь, нэг модель нь нуруундаа асар том зүүний хатгуур үүрээд гарч ирсэн байв.

Олон жилийн турш гоёлын даашинз дээр өдөн хүрэм өмсөх нь орк явдал гэж тооцогдож ирсэн. Тэгвэл Burberry брендийн ачаар яг ийм хослол ирэх өвөл моодонд орох гэнэ. Баярын арга хэмжээнд заавал шуба өмсөөд байх хэрэг алга.

Албанийн дизайнер Нэнси Дожака Calvin Klein-тэй хамтран, дотуур хувцасны загвараа толилууллаа. Энэ нь түүний бодлоор Calvin Kleinий минимализмийг өөрийн шинэлэг санаатай хослуулсан хэлбэр гэнэ.

Simone Rocha бренд хэзээ ч даруухан байгаагүй. Лондонд тэд тэр хэвээрээ л байсан.

Нэвт гэрэлтэх материал ихэнх брендийн загварт хэрэглэгдсэн байлаа. Chet Lo брендийн модель хөхний даруулгагүй, цагаан даашинзтай гарч ирсэн.

Загварын 7 хоногийн зочид ч энэ трендийг дэмжсэн байлаа. Бодипозитив идэвхтэн Хани Кинни Росс тэдний нэг.

Токиогийн дизайнер шиногийн “Ертөнцийн хязгаарын хаант улс” загвар Visual kei стилиэр бүтжээ.

Загварын шоуны нэгэн зочин Adidas хослол дээр савхин цүнх, Gucci нарны шилээр гоёжээ.

21 настай англи блогчин Шарлотта Робертсын эмо стиль. Боб Марли, Эрнесто Че Гевара, Леннон нарын зурагтай тэмдэг, “Би сургуульд дургүй”, “Панк” гэсэн бичигнүүд.

Энэ намрын бас нэгэн тренд бол преппи стиль. Үнэтэй хувийн сургууль төгсөөд алдартай их сургуульд элсэхээс бэлтгэж байгаа сурагчдын загвар. Дуучин Аманда Рейфер.

Преппи загварыг гудамжинд ч харж болохоор байлаа. Бас нэгэн зочин урт саарал Balenciaga пальто, дөрвөлжин хээтэй богино банзал, цагаан цамц, зангиа, цагаан оймс, гутал, үстэй малгай, улаан цүнхтэй дуранд өртсөн.

Английн Эзэн хааны дуртай дизайнер хослол болох VIN + OMI өөрсдийн эко, авагард загвараар алдартай. Энэ удаад тэд 84 настай зохиолч Прю Лейтийг моделиороо сонгожээ.

Хятадын Mithridate бренд.

Дизайнер Апу Жан энэ загвараа Питер Пений түүхтэй уялдсан үлгэрийн загвар гэж тодорхойлсон.

Ричард Куинний бүтээсэн халуун дулааны улиралд хуримаа хийж чадаагүй сүйт бүсгүйчүүдэдзориулсан хиймэл үсэн шуба.

Нэг хэсэг нь үстэй шуба, малгай өмсөж байсан бол зарим нь нүцгэн биеэ гайхуулж байв. Модель Kai-Isaiah Jamal савхин өмдтэй, цээж нүцгэн зогсож байв.

Грекийн дизайнер Димитра Петса өөрийн Wetlook сонгодог даашинзаараа алдаршсан. Түүний бүтээлийг  Белла Хадид, FKA Twigs, Lizzo, Doja Cat нар өмсөж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.