UBLife Logo
Дэлхий

Фото: Oktoberfest-2024 шар айргийн баяр эхэллээ

Фото: Oktoberfest-2024 шар айргийн баяр эхэллээ

Германы Мюнхенд 189 дэх удаагийн уламжлалт шар айргийн наадам Oktoberfest-2024 эхэллээ.

Хотын дарга Дитер Рейтер арга хэмжээг албан ёсоор нээж, эхний торхыг тусгай алхаар цохин онгойлголоо.

Уламжлал ёсоор эхний аяга пийв Бавари мужийн Ерөнхий сайд Маркус Зедерт оногдсон.

Энэ жил аюулгүй байдлыг хангах үүднээс хүмүүсийг том цүнх, шилэн сав авчрахыг хориглосон.

Наадам дээр 600 цагдаа, 1500 тусгай албаны ажилтан ажиллаж байна.

Мюнхен хотын 6 шар айргийн үйлдвэр бүтээгдэхүүнээ толилуулж байна.

Нэг шар айраг €15 үнэтэй байгаа бол цэвэр ус €10 байна.

Шарсан тахиа, хиам, зайдас гээд нутгийн хоол хангалттай олон.

Өнгөрсөн жилийн наадмыг 7,2 сая хүн сонирхсон.

Тэд 6,5 сая литр пийв уужээ.

Наадам аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.