UBLife Logo
Дэлхий

Эрмитаж монгол айргийн ваарыг цуглуулгадаа авлаа

Эрмитаж монгол айргийн ваарыг цуглуулгадаа авлаа

ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Шаазан ваарын үйлдвэрийн 1939 онд Засгийн газрын захиалгаар үйлдвэрлэсэн айргийн ваарыг алдарт Эрмитаж музей цуглуулгадаа авч, үзмэртээ нэмжээ. Энэхүү ваарыг БНМАУ-ын нам, засгийн удирдагчдад бэлэглэхээр захиалсан байна.

Тухайн үйлдвэрийн шилдэг барималч Серафима Яковлева загварыг гаргаж, чимэглэлийг зураач Иван Ризнич гүйцэтгэжээ. 1939 онд 50 айргийн ваар үйлдвэрлэсэн ч одоо бараг үлдээгүй гэнэ.

Ваарын гол хэсэг тэмээ, үхэр, хонь, адууны зурагтай, захыг нь цэцэг, навчны хээгээр гоёж, социалист Монголын ирээдүйг бэлгэдэн, улаан таван хошуу тэмдэг зурсан байна.    

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.