UBLife Logo
Дэлхий

Технологи | Сингапурчууд хилээр нэвтрэхдээ пасспорт шалгуулах шаардлагагүй болжээ

Ub.life
Ub.life
Технологи | Сингапурчууд хилээр нэвтрэхдээ пасспорт шалгуулах шаардлагагүй болжээ

Сингапурын Changi нисэх онгоцны буудлаар зорчигсод хилийн шалганаар нэвтрэхдээ царай таних технологийн тусламжтайгаар заавал пасспортоо үзүүлэх хэрэггүй болсон байна. Ингэснээр урьд нь нэг хүн хилээр нэвтрэхэд 25 секунд болдог байсан бол одоо 10 секундэд нэвтрэх боломжтой болжээ. Зарим орны хилийн шалганы дараалал 60 минут хүртэл үргэлжлэх тохиолдол байдагтай харьцуулахад технологийн энэ дэвшил асар их цаг хугацаа, хүний хөдөлмөр хэмнэж байгаа юм.

Энэ технологи нь Сингапурын иргэд, байнгын оршин суугч гэхчлэн бүртгэлтэй бүх хүнд үйлчилнэ. Харин гадаадын иргэд хилээр орохдоо пасспортоо шалгуулж, гарахдаа шууд явах боломжтой. Мөн энэ технологи нь 6-аас доош насны хүүхдэд үйлчлэхгүй юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.