UBLife Logo
Дэлхий

Фото: Живж буй арал дээрх амьдрал

Фото: Живж буй арал дээрх амьдрал

Калькуттагаас өмнө зүгт Горамара хэмээх арал бий. Энэтхэгт энэ арлыг живж буй арал гэж нэрлэдэг. Сүүлийн 10 жилд газар нутаг нь хоёр дахин багассан энэ арлаас оршин суугчид нь зугтсаар л.

Фото: REUTERS/Avijit Ghosh

Сүүлийн 10 жилд газар нутаг нь хоёр дахин багассан энэ арлаас оршин суугчид нь зугтсаар л.

Эрт урьд цагт энд амьдрал сайхан байсан ч цаг агаарын дулаарлаас болоод арлын ирээдүй бүрхэг болжээ.

Арлын бараг бүх барилга ан цавтай.

Эрдэмтэд цаг агаарын дулаарал гол буруутан нь гэж үздэг.

Сонгууль болгоноор арлынхан Ногоон намын төлөө саналаа өгдөг.

Арлын хэмжээ багасч, усны түвшин нэмэгдсээр.

Эх газартай тэд Ганга мөрний салаа Хугли голоор холбогддог.

Дэд бүтцийн асуудал их байгаагаас нутгийнхан нарны зай их хэрэглэдэг.

Зарим айлд энэ нь тог, гэрэл гаргах цорын ганц арга.

Горомар арлынхан уламжлалт аж ахуйгаа эрхэлнэ.

Малаа эх газарт аваачиж, борлуулна.

Саяхан болтол олон айл будаа тарьдаг байсан ч хүчтэй салхи шуурсаар талбай нь усанд автжээ.

Үүнээс болоод хөдөө аж ахуйд ашиглаж болохгүй газрын хэмжээ нэмэгдсэн байна.

Мангро мод тэднийг хөрсний элэгдлээс хамгаална гэж тэд найддаг.

Бас нэгэн том асуудал бол хуванцар хог хаягдал.

Арал дээрх барилгын ажил хог нэмэгдэхэд гол үүрэгтэй.

Амьдрахад дэндүү их хүндрэлтэй тул боломж гарвал нүүгээд явна.

Эх нутгаа хамгаалахаар сайн дурынхан тэмцэж байна. Тэд эргээ бэхэлж, хар салхинаас хамгаалах ажил хийдэг.

Арлын арай хөгжилтэй хэсэгт радиотой. Радио бол холбооны хэрэгслээс гадна энэ арлын гол зугаа цэнгэл юм.

2020 оноос хойш хэд хэдэн удаагийн хүчтэй хар салхийг даван туулсан ч дараагийн шуурганаар арал живэхгүй гэх баталгаа байхгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.