UBLife Logo
Хөгжим

“Анти-Бритни” Аврил Лавин 40 нас хүрлээ

“Анти-Бритни” Аврил Лавин 40 нас хүрлээ

2000-аад оны залуучуудын шүтээн Аврил Лавин 40 нас хүрлээ. Үүнийхээ 25-ыг нь тэр тайзан дээр өнгөрөөжээ.

Өргөн өмдтэй сахилгагүй охин скейт унаад л, ёстой л тэр үеийн романтик шаргал үст дуучин охидын эсрэг дүр нь байлаа. Тиймээс ч нэг хэсэг “Анти-Бритни” гэж нэрлэгдэж байсан түүхтэй.

Аврил багадаа сүмийн найрал дуунд дуулж, өсвөр наснаасаа дуу зохиож эхэлсэн юм.

16 настайдаа ирээдүйн од маань продюсертой анхны гэрээгээ байгуулж, сургуулиа хаяжээ.

“2 настай байхад ээж надад чи дуучин болно гэж хэлж байсан. Би багаасаа л дуулдаг байлаа. Дуучин болохоо ч мэддэг байсан”

Let Go цомог нь Лавинд дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан. Энэ цомог Канад, Австрали, Их Британийн чартыг тэргүүлж байлаа. Лавин өдийг хүртэл 40 сая цомог зарсан нь Селин Дион, Шанайи Твейн нарын дараа бичигдэх хамгийн олон цомог борлуулсан канад дуучны гуравт бичигдэх амжилт байв.

Лавин Грэмми шагналд найман удаа нэр дэвшиж байлаа.

Тэр Squier Telecaster гэдэг өөрийн бренд гитартай. Дизайныг нь өөрөө зохиосон. Abbey Dawn залуучуудын хувцасны бренд ч түүнийх.

Make Some Noise, Erase MS, AmericanCPR.org, Camp Will-a-Way, Music Clearing Minefields, U.S. Campaign for Burma, Make-a-Wish Foundation, War Child гэсэн маш олон буяны байгууллагын үйл ажиллагаанд оролцдог. The Avril Lavigne Foundation гэсэн хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах сантай.

Маш олон шивээстэй ч хамгийн онцгой нь гуян дээрх fuck гэдэг шивээс. Лавин үүнийгээ энэ үгэнд маш дуртай болохоор гэж тайлбарласан байдаг.

Хоёр удаа гэрлэж, хоёр удаа салжээ.

Лаймын өвчин буюу хачигт боррелиоз өвчинтэй гэдгээ 2015 онд мэдэгдсэн.

Францын иргэншилтэй.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.