Энэ жил нар, сар хиртэлт маш олон тохиолоо. Бид заримдаа 200 жилд ганц тохиолдог ховор хиртэлтийг ч харж чадсан гэхэд болно.
Энэ жилийн сүүлчийн хиртэлт өнөөдөр өндөрлөлөө.
Нар, сарны хиртэлт дунджаар хагас жилд нэг болдог.
Дэлхий, нар, сар нэг шугаманд байрлахад хиртэлт болно.
Сүүлчийн хиртэлтээр сар нарыг бүрэн хаагаагүй тул “галт цагариг” хэмээх үзэгдэл ажиглагдлаа.
Өмнөд Америк тив, Номхон далайн Пасхи арал дээр хамгийн тод харагджээ.
“Галт цагариг” бүтэн 7 минут үзэгдсэн байна.
Монголын нутгаас ажиглаж болох хиртэлт 2025 оны хавар болох гэнэ.