UBLife Logo
Кино

“Joker: Folie à Deux”-ийн дэлхийн шүүмжүүд: Бидний хүлээлт талаар болов уу?

О.Анхзаяа
О.Анхзаяа
“Joker: Folie à Deux”-ийн дэлхийн шүүмжүүд: Бидний хүлээлт талаар болов уу?

Над шиг "Rotten Tomatoes" дээрээс шүүмж унших дуртай хүмүүс байна уу? Энд нэгтгэн байршуулсан мэргэжлийн кино шүүмжлэгч болон үзэгчдийн шүүмжээс анзаараагүй байсан олон зүйлээ анзаарч, заримдаа санал нэгдэж, заримдаа бичсэнийг хараад уур хүрэх дээрээ тулдаг гээч.

"Joker" киноны хоёрдугаар ангийн шүүмжүүд хэдийнээ ороод эхэлсэн байгааг та анзаарсан байх. Өнөөдөр дэлхий даяар нээлтээ хийж буйг нь тохиолдуулаад шүүмжүүд дундаас онцлох хэдийг нь хүргэж байна.

Хатуухан шүүмжүүд

"Жокер"-ын үнэнч шүтэн бишрэгчид хүртэл энэ эмх замбараагүй, гүн тэнэглэл дундаас нь сайшаалтай зүйлийг олж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.

Одри Фокс, Looper.com

“Joker Folie À Deux”-ийг аль ч хэсгээс нь харсан үзэсгэлэнтэй боловч жүжигчдийн дуулалт болон жүжиглэлт нь гайхамшигтай зүйлийг бүтээсэн гэдэгт нь үзэгчдийг итгүүлэхүйц үнэмшилтэй байж чадсангүй.

Кэйт Санчез, But Why Tho? A Geek Community

Найруулагч Тодд Филиппс хэзээ ч үнэмшилтэй, сайн эмэгтэй дүр бүтээж байгаагүй. Одоо ингээд яах нь вэ?

Вэнлей Ма, The Nightly

Тодд Филлипсийн 2019 оны “Joker“ мюзикл биш байсан учраас амжилтад хүрсэн. Энэ бол Мамма Миа кинон дээр Пирс Броснан дуулснаас хойших хамгийн аймшигтай үйл явдал.

Марио Алегре, Proxima Tanda

Найруулагч Филлипс, зохиолч Скотт Силвер нар яг ямар төрлийн кино хиймээр байгаагаа өөрсдөө ч ойлгоогүй нь илт байна.

Питер Ховелл, Toronto Star

Юу сайшаалтай байв?

Энэ кино огтхон ч хүчин чармайлт гаргалгүйгээр танд алиалагчаас айх айдсыг төрүүлнэ.

Жон Байрн, RTE

Зарим талаараа үнэхээр онцгой бас гайхалтай байсан.

Курт Лодер, Creators Syndicate

Найруулагч Тодд Филлипс 2019 оны тэрбум долларын Жокер киноныхоо гол элемэнтийг авч, шүтэн бишрэгчдийн хүлээлтийг эсрэгцүүлэн маш сонирхолтой дүрийн судалгаа бүхий бүтээлийг гарган тавилаа.

Виктор Стифф, Victor Stiff Reviews

Жокерын дүрийг хэдэн арваны туршид маш сонирхолтой байдлаар гарган үзүүлж байсан ч энэ бол хамгийн хачирхалтай нь.

Алекс Бентли, CultureMap

Мэдэхгүй юм даа, би үүнийг маш зоримог кино гэж бодсон. Агшин зуурт дуунд орох шиг солиорол гэж юу байх вэ? Тэс өөр зүйлийг бүтээсэн бүтээлч багт баяр хүргэе. Үнэхээр гайхалтай хүсэл тэмүүлэл.

Патрик МкДоналд, WBGR-FM

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.