UBLife Logo
Дэлхий

Баян тансаг, амжилттай бүх эмэгтэйд байдаг 10 чадвар

Баян тансаг, амжилттай бүх эмэгтэйд байдаг 10 чадвар

Амжилт, аз жаргалын тухай ойлголт хүн болгонд өөр байдаг. Зарим нь толгой эргэм өндөрт, нэр алдарт гарах нь аз жаргал байдаг бол нэг хэсэг нь гэрбүлтэйгээ байхад л баяр баясгалантай. Гэхдээ ганц тодорхой зүйл байгаа нь амжилттай яваа эмэгтэй хүн юу хүсэж байгаагаа мэддэг, авч ч чаддаг юм. Ингээд баян тансаг, амжилттай бүх эмэгтэйд байдаг 10 чадварыг танилцуулья. Магадгүй танд бүгд байж болох юм.

Өөдрөг сэтгэх чадвар

Хэрэв дэлхий ертөнцтэй инээмсэглэн харьцвал хариуд нь баяр баясгалан ирдэг. Ямар ч үйл явдал тохиолдсон байсан, жирийн л нэг үйл явдал шүү дээ. Харин тэр явдал ямар үр дагавартай байх нь та бидний хариу үйлдлээс бүрэн шалтгаалдаг. Анх харахад ямар ч муу зүйл байсан, эргэж хөрвөж, эергээр тусгаж сураарай. Ямар ч явдлаас эерэг зүйл олж харах чадвар тань энэ амьдралыг таашаалтай, жаргалтай өнгөрүүлэх гол хөшүүрэг байх юм.

Өөрийгөө эргэцүүлэн бодох, шүүмжлэх чадвар

Хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед, энэ их мэдээлэл дунд бид заримдаа өөрийгөө алддаг. Хүний тархи залхуу, юмыг хэвшмэл байдлаар сэтгээд сурчихсан байдаг. Их хэмжээний мэдээлэл агуулж чаддаггүй тул үнэ цэнтэй зүйлээ алдахгүйн тулд цаасан дээр өдрийн тэмдэглэл хөтлөх нь зүйтэй. Ингэснээр хөндлөнгөөс, ажиглагчийн байр сууринаас үйл явдлыг дүгнэж, алдаа оноогоо олох, эцэст нь зөв шийдвэр гаргаж чаддаг болдог. Энд олсон туршлага бүр дараагийн явдалд алдаа гаргахгүй байх үндэс болж өгнө. Үүнээс гадна толгой дотроо маш их зүйл хадгалах гэж эрч хүчээ үрэхгүй байх сайн талтай.

Эрч хүчний эх ундаргаа мэдрэх

Том зорилго биелүүлэхэд хүч чадал хэрэгтэй. Энэ хүч чадлаа та хаанаас олдогоо ойлгож аваарай. Спорт, урлаг байж болно, эсвэл дуртай ажил, үгүй бол гэрийнхэнтэйгээ байхад л эрч хүч орж ирдэг байж болно. Яг хаанаас гэдгийг нь олж ухаараад өдрийн дэглэмдээ оруул. Эсрэгээрээ юунаас болж хүч чадлаа алдаад байгаагаа бас олж мэд. Тэгээд мөн л өдрийн дэглэмээс аль болох хасахыг хичээгээрэй. Ингэсэн цагт таны аз жаргалын хэмжээ хэр ихээр нэмэгдсэн нь тэр дороо мэдрэгдэнэ.

Шинийг мэдэж, сурах хүсэл

Азаар ихэнх хүний хувьд эрдэм мэдлэг гэдэг их сургуулийн диплом авснаар төгсдөггүй. Тэд бүх амьдралдаа суралцаж байдаг. Мэдлэгээ нэмэх, кругозор мэдлэгээ тэлэх, тааралдсан хүн бүрээс ямар нэг зүйл авч хоцрох, онлайн курс, офлайн төсөл, юу ч бай шинэ юманд суралцаад байх нь хүнийг хөгжүүлж, дотор нь байсан нөөц бололцоо, авьяас чадварыг гаргаж чаддаг. Тархиа ажиллуулах нь залуужуулах эм гэсэн үг. Хурц ухаан, мэдлэг нь амжилттай хүний нэрийн хуудас юм.

Амарч чаддаг байх

Шинэ мэдлэг, ур чадвараа биедээ шингээхийн тулд орон зай шаардлагатай. Энэ орон зайг бэлтгэхийн тулд хэрэгтэй цагтаа зогсож, амарч чаддаг байх хэрэгтэй. Заримдаа амрах нь ажиллахаасаа илүү хэцүү байдаг үе бий. Хүн болгоны хувьд амралт өөр. Зарим нь спортоор хичээллэж, аялж, идэвхтэй амардаг бол нэг хэсэг нь найз нөхөдтэйгээ шуугилдан, бүжиглэж, нөгөө тал нь чимээгүй орчинд унтаж байж амарч чаддаг байна. Байнгын өрсөлдөөн, уралдаан дунд амарч чаддаг нь илүү амжилт олно. Амьдрал гэдэг ойрын зайн уралдаан биш марафон билээ.

Ганцаараа байх чадвар

Ганцаараа байх чадвар нь хүмүүстэй харьцахтай адилхан чухал зүйл. Ингэснээр та дотоод ертөнцтэйгээ харьцаж, тархи толгойгоо элдэв зүйлээс хоослон, шинэ эрч хүч авч чаддаг юм. Бясалгал бол оюун ухаанаа тайвшруулж, аз жаргалтай ирээдүйгээ төсөөлөх шилдэг аргуудын нэг билээ.

Амжилттай хүмүүстэй харилцах

Бат бэх байр суурьтай болсон ч бусдаас суралцахаа зогсоож болохгүй. Ухаантай, амжилттай хүмүүстэй харилцсанаар өөрөө ч хөгжинө. Зорилгодоо хүрсэн хүмүүсийг ажиглаж, хэрхэн сэтгэж байгааг нь ойлгохыг хичээ. Ингэснээр өөрийн хөгжлийн замыг амар олж чадна.

Хобби, сонирхлын хүрээ өргөн байх

Амжилттай яваа хүний нэг онцлог нь байгаль дэлхий гээд юм юмыг ихэд сонирхдог. Амьдрал гэдэг ажил – гэр, гэр – ажил биш. Хобби чинь таны амьдралыг илүү хурц өнгөөр чимж, сонирхолтой болгоно. Шинэ юм сурах гэсэн хүсэл хүнийг залуужуулж, эрч хүчтэй болгоно.   

Амбиц

Том мөрөөд. Том зорилго гэдэг бол зөгнөл биш үйл ажлын төлөвлөгөө юм. Зорилгоо яг таг тодорхойлоод хийх алхмуудаа төлөвлөж, мөрөөдлөө бодит болгох аяндаа морд. Хэчнээн том зорилго байсан ч гүйцэтгэх нөөц бололцоо, арга хэрэгсэл таны бодсоноос илүү ойрхон байдаг юм шүү.

Эмэгтэйлэг байдал

Эмэгтэй хүний эрч хүч эрчүүдээс ялгаатай нь зөөлөн, эелдэг, аядуухан байдаг. Хатуу ширүүн өрсөлдөөн, хараал тэмцэл нь ойрын зайнд л амжилт авчрахаас цаашдаа дандаа сүйрэл дагуулдаг эд. Эмэгтэй хүний удирдлага бол амьдралын бүх салбарт тохирсон, тэнцвэртэй, жаргалтай байх ёстой. Жинхэнэ амжилттай яваа эмэгтэйчүүд өөрийн хүсэл мөрөөдөлдөө дурлаж, эргэн тойрныхныгоо ч дурлуулж чаддаг шидтэй байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.