UBLife Logo
Ярилцлага
Б.Оюунчимэг: Пропаганда хэнд зориулагдсан байдаг гээч? Тэнэгүүдэд! Ердөө л тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах зорилготой... 

Б.Оюунчимэг: Пропаганда хэнд зориулагдсан байдаг гээч? Тэнэгүүдэд! Ердөө л тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах зорилготой... 

Ж.Хулан
Ж.Хулан

Хэд хоногийн өмнө би “Главлит эргэн ирсэн нь” гарчигтай бичвэрээ нийтэлсэн юм. Харин удалгүй Оюунаа эгч холбогдоод “Чиний бичсэнийг уншлаа. Тэгээд хүмүүсийн сэтгэгдэл ямар байна? Ер нь хэр “тоож” байх юм?” гэж ирээд л сонирхсоноо, “Бид ч юуг тоож, юуг үл тоохоо ойлгохоо больж байна даа. Тоо томшгүй мэдээллийн урсгал дунд чөлөөтэй сэлж байгаа мэт боловч, битүү пропаганда дунд, бүгчимдээд байгаагаа мэдэрч байгаа нь хэд бол?” гэсэн асуултаар яриагаа дуусгачихсан. Харин би энэ асуултад нь өөрөөс нь хариулт авмаар санагдаад, хэсэг хугацааны дараа, цаг товлон, бас асуултаа бэлдэж байгаад онлайнаар ярилцсанаа та бүхэнтэй хуваалцъя гэж шийдлээ.  

-Таныг сүүлд МҮОНТВ-ийнхээ эфирт гарч, нэвтрүүлгээ хөтлөхөд хүмүүс талархан хүлээн авч байлаа. Харин яг сонгуулийн өмнөхөн та алга болчихсон. Юу болов? 

- Чи хүмүүс талархан хүлээж авсан гэж хэлж байна. Тэр бол яах вэ, хүмүүс телевиз л үзэж, хамаг гол мэдээллээ телевизороос л авч байсан үеэс нь би энд ажиллачихсан. Бүр олон жил ажилласан. Тэр утгаараа намайг танил, дотноор хүлээж авсан байх. Миний хувьд бол хийж байсан ажлаа, хуучин ажиллаж байсан газраа л хэсэг хугацаанд үргэлжлүүлсэн.  “Цаг үе, үзэл бодол” гэдэг нэрийг би өгсөн байж болно, эхлүүлсэн байж болно. 2006 оноос эхлээд тасралтгүй 10 гаруй жил хөтөлж байгаад 2017 онд ажлаасаа гарахад өөр хүмүүс хөтлөөд л эхэлсэн. Тийм ч учраас би 2023 онд нэвтрүүлгээ хөтөлж эхлэхдээ, телевиздээ эргэн ирлээ энэ тэр гээд сүр бараа болох нь утгагүй л дээ. Хэн нэгэн хүн хөтөлж байгаад болилоо гэхэд,  дараагийн хүн хөтөлж л байдаг,  МҮОНТВ-ийн нэвтрүүлэг, оюуны өмч нь.

2023 оны 9 дүгээр сард МҮОНРТ-ийн тухайн үеийн удирдлага намайг телевизийнхээ Нэвтрүүлгийн зөвлөлд ажиллаач гэж хүссэн юм. Сурвалжлагчаас эхлээд тоймч, редакцын ерөнхий редактор, нэвтрүүлэг төлөвлөлтийн алба, сувгийн захирал гээд бүх дамжлага дээр нь ажиллаж ирсний хувьд, залуучуудад бас ч дандаа биш гэхэд хааяа хэрэг болох юм хэлээд байж болно гэж бодсон л доо. Нэвтрүүлгийн зөвлөл гэдэг бол 1967 оноос л манай телевизэд тасралтгүй байж ирсэн албан нэгж юм. Нэвтрүүлгийнхээ сайн, мууг хэлэлцдэг, чанар чансааг нь үнэлж дүгнээд, шагнал урамшуулал байвал олгодог, муу бол эфирээс хасаж, алдаа дутагдал гаргасан бол арга хэмжээ хүртэл авахуулдаг гэхчлэн ийм л ажил хийдэг. Тэгэхээр би яагаад болохгүй гэж гэж бодоод орчихсон юм. Гэтэл энэ удаад хийх ажил маань, миний мэдэх Нэвтрүүлгийн зөвлөлөөс тэс өөр юм болж таарлаа. Би тэнд нэвтрүүлгийн агуулга, чанарыг ярихад биш,  зөв бичиж чаддаггүй нөхдийн бичсэн титрийн алдааг засдаг л хүн болж хувирав. Дунд сургуульдаа зөв бичиж сураагүй хүний алдааг ажил дээр нь гаргуулахгүй үүргийг би хүлээх болов. Иймэрхүү алдаа нь манай телевизийн уран бүтээлчдийнх гэхээсээ илүү гаднаас орж ирж байгаа нэвтрүүлгүүд дээр бүр арай дэндүү их байдаг. Яагаад тэгж хэлж байна гэхээр, манай телевизийн хөтөлбөрт төр, засгийн байгууллагуудын нэвтрүүлэг маш их болсон юм байна билээ.  Их олон яам, агентлагууд манай дээр өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй, түүнийгээ өөрийн гэсэн тусдаа студид хийдэг юм байна. Дээр нь, Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын Тамгын газрууд, Шадар сайдын ажлын алба энэ тэр гээд үргэлжилнэ. Нэвтрүүлгийн нэр энэ тэр нь өөр өөр ч, агуулга чиглэл нь тэндээс... Ингээд л МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлийн хэдэн гишүүд нь энэ бүх нэвтрүүлгийн титрийн болон эвлүүлгийн алдааг л хараад сууж байдаг. Одоо чухам байдал хаашаа эргэснийг хэлж мэдэхгүй байна. Энэ оны 4, 5 дугаар сар хүртэл л лав  тийм байсан. Тийм учраас би удирдлагууддаа “Үг, үсгийн алдааг илрүүлэгчийн ажил хийхгүй” гэдгээ л хэлсэн дээ. 

Тэгтэл яг тэр үеэр буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийн алба хааж байсан нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ үед судлаач Равдангийн Болдтой ярилцах шаардлага үүсээд, тэндээс эхлээд л нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн.  

Харин сонгуулийн өмнө бол би үнэхээр чиний хэлж байгаа шиг “алга болсон”. Хэдийгээр толгой хагаравч малгай дотроо гэдэг ч, зарим нэг зүйлийг би ярьж, хэлэхгүй бол болохгүй. Хагас  жил шахам ажиллахдаа би өөрийн хүссэн зочноо оруулсан маань ердөө гурав дөрөвхөн удаа...“За Оюунаа эгч ээ, та тэр хүнтэй ярина шүү, дараагийнх нь энэ хүн шүү” гэсэн удирдлагын зааварчилгааны дагуу л зочинтой ярилцдаг байлаа. 

Би чинь сэтгүүлчийг “Намын үзэл суртлын дайчин” гэж нэрлэж байсан үеэс ажиллаж ирсэн хүн. Засаг, төрийн шууд хяналтад байхад нь ч энэ телевиздээ ажиллаж л байсан. “Олон нийтийн” гэдэг тодотголтой болсон ч, нөхцөл байдал ямар байдгийг ойлгохын дээдээр ойлгодог болохоор телевизийнхээ эрх ашигт “үйлчлэх” ёстойгоо ч мэднэ л дээ. Гэтэл зургаан жил “гадуур” байж байгаад эргээд орсон чинь энэ байгууллагын удирдлагуудад “дээрээс” ирдэг дарамт шахалт нь урьд өмнө байгаагүй хэмжээнд очжээ гэдгийг л хамгийн их ойлгож авсан. Тийм ч учраас намын болон, засаг төрийн томоохон ажил алба хашиж байгаа хүмүүсээс гадна, улс төрийн амьдралд өрнөж буй сонирхолтой үйл явдлуудын талаар үзэл бодлоо илэрхийлэх хүмүүсийг оруулах гэсэн хүсэл, оролдлого бүхэн  маань зүгээр л талаар болж байсан. Жишээ нь, тухайн үед шинэ гарсан улс төрийн хүчний лидертэй ярилцъя, энэ бол улс төрийн амьдралд болж байгаа томоохон үйл явдал юм аа гэхэд тухайн үеийн дарга нар ухаан алдаж унах шахсан гэвэл арай хатуудчих байх. Гэхдээ маш их сандарсан. Удирдлага доор нь ажиллаж байгаа хүний хувьд  “За тэг” гэхийг нь нэлээн хүлээсэн. Ингээд л “За, та бүхэн өөр үзэл бодолтой хүнийг  Үндэсний олон нийтийн телевизээр гаргахгүй байх даалгавар  авчихсан юм шиг байна даа. Би тэгж чадахгүй нь ээ. Би өөрийгөө нэг том пропаганда буюу суртал ухуулгын машины эрэг, шураг болчхоод байгаа юм шиг мэдрээд байна” гэж хэлсэн. Улмаар шинэ дарга ч ирсэн, сонгууль ч дөхчихсөн учраас энэ байдал улам даамжрах байх гээд, хамгийн гол нь өөрийгөө бухимдуулахгүй байх гэж л, телевизээсээ дахиад гарсан даа. 

Эхний асуултад дэндүү урт хариулж байх шиг байна. Гэхдээ эндээс би юуг онцлоод байна вэ гэхээр, сүүлийн жилүүдэд төр засгийн удирдах ажил хийж байгаа хүмүүс дотор “Олон нийтийн радио телевиз  гэж ямар үүрэг, зорилготой байгууллага вэ” гэдэг асуултыг өөртөө тавьсан хүн байхгүй байх гэж бодож байгаагаа хэлье. УИХ-ын нэгэн Байнгын хорооны гишүүд нь энэ байгууллагын удирдлагыг солих гэж бөөнөөрөө ирээд, шүүх хурал шиг юм хийгээд унадгийг би л лав хоёр дахь удаагаа харлаа. Уг нь Олон нийтийн радио телевизтэй дэлхийн 60 гаруйхан улсын тоонд Монгол Улс орж явдаг бөгөөд тэр улс орнууд нь ардчиллын болоод хөгжлийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж явдаг нь бас үнэн. Гэтэл бид яаж байна? 

-Өө, та яг миний дараагийн асуулт руу өөрөө ороод ирлээ. Сонгуулийн тухай хууль сэтгүүлчдийн чөлөөтэй, сурвалжлах үйл ажиллагаанд маш их саад болж байгааг сэтгүүлчид хэлж байсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хамгаалагдсан мэт боловч, бусад маш олон хууль сурвалжлах үйл ажиллагааг хязгаарлаж байгааг саяхан хэлэлцлээ. Ер нь энэ бүхний талаарх бодлоосоо хуваалцаач.

-Асуудлыг гаргаж ирээд хэлэлцэж байгаа нь маш сайн байна шүү дээ. Хурцадмал байдал бий болчхоод байхад,  тэр тухай огт ярихгүй, харин ч бүх юм сайхан байгаа мэтээр сурталчлах шиг аюул үгүй.  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дурдсан дээр хэлэхэд, 1998 онд энэ хуулийг батлуулсан тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй шууд ярилцаж байлаа. Энэ бол бид ийм хуультай улс гэдгээрээ олон улсын тавцанд ч тэр нэмэх оноо авсан үйл явдал байх. Гэхдээ өнөөдөр эргээд харахад, энэ хууль огтхон ч биелээгүй шүү. 

Тэр дундаа, “Төр өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна” гэдэг заалт. Тухайн үед, хууль батлагдсаны дараагаас л  “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” сониныг татан буулгаж, Радио телевизийн улсын хороо нэртэй  манай телевиз, радио  ч дараачийн шатны өөрчлөлт рүүгээ явсан. Яг харахаар, төрд сонин байхгүй, төрд телевиз байхгүй болсон. Гэвч энэ зүгээр л харагдаж байгаа байдал. 

Харин өнөөдөр төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэвэл төрийн байгууллагын тоогоор байна. Тэнд телевизийн бүхэл бүтэн студи ажиллаж байна. Одоо 126 жижигхэн сонин, редакц, студи ажиллаж байгаа гэвэл надтай маргах хүн үгүй байх. Улсын их хурлын гишүүд өөрийн гэрэл зурагчин, зураглаачгүйгээр дугуйгаа унаад гудамжаар зүгээр явж чадахаа байчихлаа. Дараа нь тэр бүхнийг нь сошиалд таслаад, чимэглээд тавьдаг пи-ар  багийнхан нь, маш өндөр хэмжээний хүчин чадалтай, манай телевизэд бол ховорхон олдох тийм үнэтэй тоног төхөөрөмж дээр  ажиллаж байна. Маш олон өндөр албан тушаалтнууд  шууд нэвтрүүлэгт орж байгаа юм шиг ажиллаж, амьдардаг болчихсон. Лайв хийхгүй бол амьдрал нь явахгүй байгаа юм шиг санагддаг дарга нартай болчихлоо шүү дээ. 

Нэмээд дээр дурдсан МҮОНТВ болон бусад сувгаар гарч байгаа Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилсан нэвтрүүлгүүд байна. Төр телевизтэй байхаас хэд дахин илүүг явуулдаг болсон. Телевиз сайтууд тэрийг нь нийтэлж, нэвтрүүлснээрээ орлогын эх үүсвэрээ олж байна. Хувийн хэвшлийнхэн тийм их мөнгийг өгөөд, үйл ажиллагаагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж чадахгүй. Тэгэхээр манай улсад төр өөрийн хэвлэлгүй байна аа гэдэг заалт яг эсрэгээрээ бахархалтайгаар үйлчилж байна. Тиймээс ойрд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд гар хүрэх тухай ярих болсон энэ үед бид юу хийж чадсан юм, дөрөвхөн заалтын аль нь хаана яваа юм, ямар биелэлттэй байна вэ, бид хаана хүрсэн юм гэдгээ эхлээд ярих хэрэгтэй. 

-Сонгуулийн үеэр та эфирт ажиллаагүй ч, сэтгүүлч хүний нүдээр сонгуулийн үйл явцыг ажиглаж байсан нь гарцаагүй. 40 жил сэтгүүлч хийсэн хүний хувьд энэ удаагийн сонгуулийг юу гэж харав?

-Их л онцлогтой сонгууль боллоо. Одоо ч орон нутгийн сонгууль тэр янзаараа үргэлжилж байна. Энэ онцлог гэдэгт сайн нь ч, саар нь ч их байх шиг байна. Би хуучинсаг сэтгээд байж магадгүй, гэхдээ улс төрийн намууд ерөөсөө төлөвшөөгүй байгааг харлаа. Олон жилийн дайчин түүхтэй нам ч төлөвшөөгүй л байна. Бүгдээрээ л орилсон, хашгирсан, доромжилсон, худал цуу дэгдээж, суртал ухуулгын хамгийн муу аргуудыг хэрэглэсэн сонгууль боллоо. 

За, энэ бол улс төр, сонгууль. Ингээд болдог юм байж гэж бодъё. Гэхдээ миний сэтгэл эмзэглэж байгаа юм нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ болж байгаа хаос, эмх замбараагүй байдлыг ямар ч аналитик дүгнэлтгүйгээр тэр чигээр нь дамжуулаад байгаа явдал. Өнөөдөр хүн төрөлхтөн бүх амьдралаа, бизнес, эдийн засаг, хандлага, хэв маяг, өнгөрсөн болоод ирээдүйд болох үйл явдлыг ч хүртэл анализ дээр тулгуурлан ойлгож байна.

Өөрөөр хэлбэл, энэ дэлхийн хамгийн үнэт зүйл хүний сонголт болчихлоо. Тиймээс зөв сонголт хийхэд нь туслах гэдэг хамгийн чухал ажил. 

Улс төрийн аналитик контент хамгийн их эрэлттэй байсан боловч, байхгүйтэй адил байлаа. 

Мэтгэлцээн хийж, ямар ч байсан нэг алхам ахилаа. Үүнийг хийсэн цөөн телевизүүд харин яаж явуулав гэдгийг үзэгчид болон улс төр сонирхдог хүрээнийхэн өөрсдөө ажиглаж харсан байх. “ТэнГэр” телевизийн нэг залуу сэтгүүлчийн дүгнэлт нэвтрүүлгийг харсан. Энэ шинэ бөгөөд зөв оролдлогууд. Одоо бид илүү суралцах хэрэгтэй. Саяхан болж өнгөрсөн Камала, Трамп хоёрын мэтгэлцээнийг дэлхий даяараа үзэж, дүгнэлт хийлээ шүү дээ. Яагаад Трамп мэтгэлцэж байгаа хүнийхээ царай руу нэг ч харалгүй, урагш гөлийсөөр байгаад дуусгав гэдэг дээр л тал талаас нь ярьж байна. “Сэтгэл хөдлөлөө нууж байна”, “Дахин алдаа гаргахаасаа айж байна” гэх мэтээр яриад эцэст нь энэ мэтгэлцээн сонгогчдын сонголтод ямар нөлөө үзүүлэх вэ гээд дүгнэх жишээтэй. Энэ бол бидний дараагийн зорих алхам. 

Нэг л зүйлийг бүгдээрээ ойлгох юмсан. Сэтгүүл зүй, пропаганда хоёр чинь бүр шал тусдаа “улс ардын аж ахуйн салбарууд” шүү дээ.

Манай нийгэмд хэмжээ хязгаарын мэдрэмж дутагдаж байна

-Та өөр телевизэд ажиллаад өөрийн тойм, дүгнэлтийг хийж болдоггүй юм уу? 

-Одоо би өөр телевизэд тойм, дүгнэлт хийхээс илүүтэй үүнийг залуу хүмүүс хийгээсэй гэж бодож байна. Саяхан нэг сонирхолтой судалгаа харсан. Хэрэглэгчээ хамгийн ихээр алдаж байгаа мэдээллийн хэрэгсэл бол телевиз юм байна. Энэнтэйгээ уялдаад хэрэглэгч нь хамгийн хурдтайгаар хөгширч байгаа хэрэгсэл бас л телевиз гэнэ шүү.  Тэгэхээр залуус залуустаа зориулж, шинэ хэлбэр, хэв маяг, хэрэгслээр нь үүнийг хийх ёстой байх аа. 

-Нөгөө талаар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төр, бизнесийн гарт буюу хараат байдалд байна. Энэ нь өөрөө сэтгүүлчид эрх чөлөөтэй ажиллахад бэрхшээлтэй нөхцөл болоод байх шиг. 

-Энэ өөрөө ийм болчихсон юм биш. Улс төрчид санаатайгаар ийм болгож байгаа юм. Сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэгэн мэдээллийн хэрэгслийг үлгэн салган амьтай байлгаад байна шүү дээ. Үүгээрээ бид хүний тархийг угааж чадаж байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бид өнөөдөр пропаганда, суртал ухуулгын хамгийн том машин дунд амьдарч байна. Энд нэг үг санаанд орчихлоо. Пропаганда хэнд зориулагдсан гээч? Тэнэгүүдэд зориулагдсан гэнэ. Ердөө л тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах гэж... Ухаантай хүмүүс бол өөрсдөө хэн, юу гэж байгааг ялгачих нь. Гэтэл яагаад бид доромжлуулаад байгаа мэт мэдрэмж аваад байна? 

Саяхан сошиалд  “Ирэх жилээс ухаалаг гэрлэн дохио ажиллаж эхлэхээр зам дээр цагдаа зогсохоо болино” гэсэн пост явж байна билээ. Энэ мэдээлэл үү, амлалт уу, сонгуулийн үеийн пропаганда юу? Ингэж л бид өөрсдөө дунд нь төөрөөд, улс төрчид үүн дээр гишгэлж, дээш алхах замаа засаж байна. Сүүлийн үеийн сэтгүүл, интернетэд тавигдаад байгаа зургуудыг хараарай. Дарга нар бараа болж буй хүмүүсийнхээ хамтаар шинэхэн зассан замаар “зориг төгөлдөр” алхална. Дарга нар бараа болж буй хүмүүсийнхээ хамтаар аль нэгэн үйлдвэр аж ахуйн газраар орж, ажил байдалтай нь танилцаж, үйлдвэр, байгууллагын удирдлага нь тэдэнд аль байдгаараа үйлчилж байгаа харагдана. 

Өөр нэг хандлага. Бие биеэ загнаж зандарсан бичлэгүүд. Дарга нар нь ч тэр, нөгөө лайвчин гээд байгаа хүмүүс нь тэр. Сонсоход ч “чих үрчиймээр” хараалын үгсийг энгийн мэтээр хүлээж авдаг болж байна. Өөрөө ч мэдэхгүй ийм болж байна. 

-Өөрийн мэдэлгүй орсон гэх энэ байдлаасаа бид яаж гарах ёстой юм бэ? 

- Би энд дахиад л алив нөхцөл байдлын талаар мэргэжлийн хүмүүсийн хийж байгаа аналитик дүгнэлт рүү хандах гээд байна л даа. Орос-Украины дайн эхлээд хэдэн жил боллоо. Энэ хугацаанд Оросын талаас цөмийн дайн болно гэх үгийг хэн дуртай нь амнаасаа унагах болов. Харин Америкийн хувьд ямар ч телевиз, мэдээллийн хэрэгсэл, нэр нөлөө бүхий хүн энэ тухай дураараа ярихгүй байна. Би үүнийг өөрөө олж тогтоосон юм биш, аналитик хийж байгаа мундаг сэтгүүлчдийн ярианаас сонслоо. Энэ бол бидний яриад байдаг хар хайрцагны бодлого шүү дээ. Юмыг хэт энгийн болгоод талх, маслоны тухай юм шиг яриад эхлэхээр тэр өөрөө талх, маслоны тухай мэт энгийн болж эхэлнэ. Ярих ярихгүй юм, хэлэх хэлэхгүй үгний хэмжээ хязгаарын дээсийг тавьж чадаж байна аа гэсэн үг. Эндээс л олон нийтэд үгээ хүргэж байгаа улс төрийн хүрээнийхэн, сэтгүүлчид, тэгээд  бүгд л нэгийг бодох ёстой болж байна даа. 

Нөгөөтээгүүр бид аливааг чимээгүй өнгөрөөдөг байж болохгүй байна. Асуудлаас зай бариад, нэг их шоволзоод байх хэрэггүй гэх хандлага бий болсон. Аливаад байр сууриа илэрхийлдэггүй, идэвхгүй, оролцоогүй байдал, миний үгээр хэн дутах юм, больё гэх бодол муу юмыг л ойртуулдаг юм байна.  

Оросын Владимир Познер гэж маш том сэтгүүлч дайн эхэлснээс хойш таг алга болчихсон. Ард түмэн үгийг нь хүлээж сонсдог, хамгийн гол шууд нэвтрүүлгүүдийг хийдэг хүн. Саяхан харин нэг сэтгүүлч түүнээс “Та яагаад байр сууриа хэлэхгүй алга болчхов? Энэ дайныг зөв гэж бодож байгаа юм уу, буруу гэж бодож байгаа юм уу?” гээд шууд асуухад тэр юу гэсэн гээч? “Би тэтгэвэрт гарсан хүн” л гэсэн. Энд дүгнэлт хэлээд ч яахав дээ. 

Тулхтай байна гэдэг бол үнэн байхын нэр 

-Хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны таалал төгссөн өдөр тохиолоо. Уламжлал ёсоор бүгдээрээ хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарын залуу гишүүд С.Зоригийн нэрэмжит Ардчиллын хүрээлэн байгуулж, үзэл санааг нь дэлгэрүүлэх тухайгаа ярилаа. С.Зориг агсантай ярилцаж, ойр дотно явсан хүний хувьд танаас түүний үйл хэрэг, үзэл санааг тодруулах нь зөв байх. 

-“Бид аллага ярьсаар байгаад “Энэ хүн чухамдаа юуг мөрөөдөж, зорьж явсан бэ?” гэдгийг нь хаячихлаа. Ойр дотно явсан жинхэнэ найз нөхөд нь хорвоогийн жамаар цөөрч байна. “Тэднийг нь амьд мэнд байгаа дээр яриа хөөрөөг нь авч үлдье. Би түүнийг нь зохион байгуулаад хийе” гэж би хэд хэдэн хүнд хэлж ярьж явсаан. “Нээрэн тийм шүү...” гэдэг үг л сонсдог юм. Хамгийн сүүлд өнгөрсөн жил мөн л хэдэн хүнд ийн яриад л өнгөрсөн дөө. Ганцаараа бол би дийлэхгүй ажил. Сонгуулийн жил ойртсон, дээрээс нь ашиг орлого олохгүй юманд ч хүн нэг их хөдлөхгүйг ойлгож л байсан л даа. Гэхдээ би өөрөө ч хөөцөлдөлгөө муутай хүн шүү дээ. 

Чиний асуултад хариулахад, С.Зориг хошин шогийн мэдрэмжтэй, баялаг сайхан монгол хэлтэй гэхчлэн олон тодорхойлолт хэлж болох байна. Гэхдээ ганц үгээр хэл гэвэл тэр  тулхтай хүн байсан. Би 1996 оны үед парламентын сурвалжлагч байсан. Энэ үед манай улсад ардчилал, зах зээлд шилжих явц өрнөж, нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчилсөн хууль зүйн шинэчлэл явагдсан гэж болно. Цоо шинэ хуулиуд гарч ирж байсан. Бүх юм шинэ байсан үед би тэр бүрийг ойлгохгүй, зүгээр л сэтгүүлч шүү дээ. Тэгээд янз бүрийн юм асуухаар гүйгээд ордог хэд хэдэн хүн байсны нэг нь С.Зориг. Тэр бүх зүйлд маш нухацтай, тулхтай хариулна. 

-Тулх гэж зөвхөн дүр төрх юм уу, зан чанар юм уу? 

Энэ бол хоосон дүр биш зан чанар. Зан чанартаа бүр маш олон сайн чанаруудыг агуулсан дөрөвхөн үсэг болчхоод байна шүү дээ. Нухацтай байх, зөв дүгнэлт гаргах, тэгээд үнэн байх. Тулхтай хүн худлаа ярьж болохгүй шүү дээ. Тулхтай хүн үнэний талд байж, үнэнийг эрэлхийлж байж л тулхтай байна. 

Өнөөдөр бидэнд тийм л хүн хэрэгтэй. Савсганадаггүй, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байгаадаа онгирсон юмгүй, тийм л улс төрчид хэрэгтэй байна. 

-Саяхан Х платформ дээр хэд хэдэн хүн түүнийг социалист хүн байсан, онцлог юмгүй гэхчлэн бичихийг үзлээ. Үүнийг би танаас тодруулан асуумаар санагдаад байна. 

-Түүнийг амьд сэрүүн байхад ч янз бүрээр хэлж ярьдаг байсан. Одоо ч үргэлжилж байгаа нь харамсалтай. Хүнийг өнөөдөр тэгж дүгнээд, тэр нь өөрт нь сайхан санагдаад, бие нь сайхан оргиж байгаа бол тэр хүний л асуудал. Харин Ч.Лодойсамбуу зэрэг залуус арай өөрөөр харж ардчилал болоод үзэл санааг нь залуучуудад ойлгуулах гээд явж байна. Миний бичлэгт байгаа С.Зоригийн дүр төрх бол хэн нэгэн чи ингэж ярь гээгүй, өөрөө л ярьж байгаа нь тэр шүү дээ. Тэр улс төрд есхөн жил байсан хүн. Гэтэл ордонд одоо 20, 30 жил суусан хүмүүс ч байна. Тэднийг харьцуулах гээд ч яах билээ. Харин С.Зориг есөн жил байхдаа юу үлдээсэн бэ гэдгийг хүмүүс дурсамжаараа хэлнэ байх аа. 

Тиймээс дээр хэлсэнчлэн “Миний үгээр, миний дурсамжаар л дутав гэж” хэмээгээд л чимээгүй суухгүй юмсан л гэж бодож явдаг. Би ч бас багагүй юм цуглуулсан хүн шүү. Хүмүүст, дараагийн үеийн залууст үлдээх, хийх юм бий бий. С.Зоригийн нэвтрүүлэг дотор  хэлсэн нэг үг нь бий. Тэрээр миний “Хамгийн сайхан юм юу юм бэ?” гэсэн асуултад “Хүнд итгэх хамгийн сайхан. Яагаад гэвэл бид цөөхүүлээ учраас, бие биедээ л итгэхгүй  бол болохгүй” гэж хариулсан. Энэ мэтчилэн үзэл санааг нь би өөрт байгаа материалаараа гаргана. Ардчиллын хүрээлэнтэй болоод, хүмүүс тал талаасаа хамтраад ажиллахад түүх үнэн зөвөөрөө үлдэхэд их түлхэц болно.

-Та надад нэг удаа хүний өрөөнд очиж ярилцлага хийж болохгүй гэж хэлж байсан. Би үүнийг мэддэг, мэдээжийн юм шиг хэр нь л таныг тухайлан тайлбарлахад орой руу орох мэт санаж авсан. Сэтгүүлч өөрийн редакц, өөрийн гэсэн орон зайгаа үнэ цэнтэй хадгалах, тэгж гэмээнэ өөрийн асуултаа хэнээс ч хараат бус асуух эрх чөлөө хаана суухад хүртэл байдгийг бодож билээ. Одоо цагт сэтгүүлчдийн хараат бус, бие даасан байдлын талаар юу хэлэх вэ?

-Мэдээж цаг хугацаа биднээс хурдтай ажиллахыг шаарддаг. Мөн зарчимтай ажиллахыг шаарддаг. Мэдээний тодруулга, сурвалжилга авах гээд яарч байгаа бол, бушуухан гүйж ороод өрөөнд нь ярилцаад гарахыг алийг тэр гэх вэ. Харин чи бие даасан нэвтрүүлэгтэй, түүгээрээ үзэгчдэдээ танил болсон бол муухан сандал ширээ,  ядмагхан тайзнаасаа холдох хэрэггүй л дээ. Намайг жишээ нь, сонгуулийн өмнө өндөр албан тушаалтны өрөөнд ирээд хязгааргүй цагаар асууя гэсэн болгоноо асууж, ярилц аа гэсэн. Би харин зөвшөөрөөгүй. “Эгч нь телевизийнхээ 600-гийн студид, өөрийнхөө телевизийн камертай, өөрийнхөө операторуудыг тэр камерынхаа ард зогсоогоод, өөрийнхөө сандал дээр,  хөлөө ачаад сууж байвал би нэвтрүүлгийнхээ эзэн болох юм аа” гэж хэлсэн. 

(Уг ярилцлагад "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн №412 дугаарт нийтлэгдсэн гэрэл зургийг редакцын зөвшөөрөлтэйгээр ашиглав)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
DR. ADITYA\3.1.5.55
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\13.214.122.135
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\13.214.122.135
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\13.214.122.135
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\47.129.122.38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\13.214.122.135
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\47.129.122.38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
DR. ADITYA\47.129.122.38
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
ЗОЧИН\13.214.121.26
Заримдаа буруу замыг яг тэр үэд нь хэлэх хэрэггүй юм шиг,төөрөөд будилаад тэгээд өөрсдөө зөв замаа олох нь дээр байж магадгүй.Бурууг тэр дор нь хэлэх нь алдаан дотроо арай удаан байх боломжийг л олгоно.Уг нь та тийм үр дүн хүсээгүй шүү дээ!
ЗОЧИН\47.129.89.159
Үнэхээр сайн сэтгүүлч, хүнийг яриулж чаддаг, өгөлт авалт ??. Хувь хүни соёлоорооч манлайлагч
ЗОЧИН\47.129.89.159
Үнэхээр сайн сэтгүүлч, хүнийг яриулж чаддаг, өгөлт авалт ??. Хувь хүни соёлоорооч манлайлагч
ЗОЧИН\47.129.89.159
Үнэхээр сайн сэтгүүлч, хүнийг яриулж чаддаг, өгөлт авалт ??. Хувь хүни соёлоорооч манлайлагч
Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан гэдэг унаагүй хүн, соёлын төв нь ямар ч төсөвгүй газар. Би хувийнхаа унаагаар буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүрийн хойноос явсаар нэг мотоциклыг эдэлж барсан. Бидэнд бензиний төсөв ч байдаггүй юм. Хувийнхаа унаагаар, бензинээ хийгээд, бүх зардлаа өөрөө даагаад энэ ажилд зүтгэнэ гэдэг чинь тос даасан сайхан сэтгэлээр л дийлэх ажил байгаа биз дээ?