Тавдугаар сарын эхний даваа гарагт болох Met Gala ёслолын сэдвийг Vogue сэтгүүлийн зүгээс зарлаад байна.
Метрополитен урлагийн музейн хаврын үзэсгэлэн жил бүрийн ёслолын сэдэвтэй уялдсан байдгийг та бүхэн мэдэх биз ээ.
2025 оны хаврын үзэсгэлэн болоод Met Gala-гийн сэдэв ирэх жилд “Superfine: Tailoring Black Style” байх нь ээ.
Үзэсгэлэнг Африк судлалын профессор Моника Л.Миллерийн 2009 онд хэвлэгдсэн номоос сэдэвлэн, 18-р зуунаас өнөөг хүртэл хар арьст эрчүүдийн загвар, хэв маяг, гэрэл зураг, уран зураг зэргийг дэлгэн толилуулах гэнэ.
Энэ бол 1995 оноос хойш Америкийн Vogue-ын ерөнхий редактор Анна Винтурын гардан зохион байгуулж буй энэхүү ёслолын ирэх оны хүндэт зохион байгуулагчдаар мэдээжийн хэрэг Анна Винтураас гадна, жүжигчин Колман Доминго, Формула 1-ийн нисгэгч Льюис Хамилтон, реппер A$AP Rocky, дуучин Фаррелл Уильямс болон Леброн Жеймс нар байх аж.