UBLife Logo
Newsfeed

Сэтгэлээ онгойтол уйлахыг хүсвэл унших 9 ном

Ub.life
Ub.life
Сэтгэлээ онгойтол уйлахыг хүсвэл унших 9 ном

Байнгын төгс байх шаардлагатай юм шиг өнөөгийн нийгэм, учир нь ойлгогдохгүй husltle culture, төгс амьдралтай инстаграм одуудаас та залхаж байна уу? Тэгвэл бид танд завсарлага авах зуураа унших, тайван хэр нь амьдралд юу ч тохиолдож болохыг сануулсан эдгээр гунигтай, сургамжтай 9 номыг уншаад сэтгэлээ онгойтол уйлахыг санал болгож байна.

1. A Little Life - Ханья Янагихара

2015 онд гарсан Ханья Янагихара зохиолчийн A Little Life ном нь дөрвөн коллежийн найзуудын Нью-Йорк хотноо хэрхэн амьдарч буй талаар гардаг. Бэлгийн хүчирхийлэл, бага насны мартахыг хүсдэг боловч чаддаггүй дурсамжууд болон энэ траума нь ойр дотнын хүмүүст нь хэрхэн нөлөөлж буй талаар хөндсөн, гунигтай хэрнээ маш сайн бичигдсэн зохиол юм. 

2. The Boy in Stripped Pajamas - Жон Бойн

Нацист Германы үед Ашвиц хорих лагерийн хоригдогч еврей хүү Шмуэл болон шоронгийн даргын хүү Бруно хүүгийн нөхөрлөлийн талаар өгүүлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед болж байсан еврей хүмүүсийн эсрэг хийсэн аймшигт хоморголон устгалтын талаар гардаг зүрх шимшрүүлмээр зохиол юм.

3. The Perks of Being a Wallflower - Стивен Чбоски

The Perks of Being a Wallflower нь Чарли хэмээх бүрэг ичимхий хүүгийн өсвөр насны бэрхшээлүүдээ хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Найз нөхөд, хайрын гурвалжин гэх мэтийн сэдэвтэй хөнгөн хөөрхөн зохиол хэдий ч бага насны бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд асуудлуудыг давхар хөндөж чадсан ном юм. 

4. Bridge to Terabithia - Кэтрин Патерсон

Энэ зохиол нь зохиолч Кэтрин Патерсоны хүүд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэгджээ. Бяцхан хүүхдүүдийн дотоод ертөнц, нөхөрлөл, хагацал гэх мэт сэдвүүдийг хөндсөн, таны бага насны дурсамжийг сэдрээж магадгүй зохиол юм. 

5. The Book Thief - Маркус Зусак

Нацист Германы шатаах номууд дундаас Лизель охин ном хулгайлж, унших дуртайгаа олж нээснээр уг зохиол эхэлнэ. Мөн түүний гэр бүл дайны оргодлыг гэртээ орогнуулж байгаа талаар гардаг. Уран зохиол, ном гэдэг зүйлс ямар хүчтэй зэвсэг болж чадахыг харуулсан итгэл найдвараар дүүрэн ном юм. 

6. The Lovely Bones - Алис Себолд

Алдарт жүжигчин Сирша Ронаны тоглосон The Lovely Bones киног үзээгүй хүмүүс ховор биз. Тэгвэл энэ киноны зохиолын үндсэн ном нь таны уншлагын жагсаалтад зүй ёсоор багтах ёстой. 14 настай охины аллагын хэргийг түүний гэр бүл хэрхэн олж илрүүлж байгаа талаар гардаг ба өнгөрснийг тавьж явуулах, шударга ёс гэх мэт сэдвүүдийг хөндсөн зохиол юм. 

7. The Norwegian Wood - Харүки Мүраками 

Зохиолч Харүки Мүракамигийн хамгийн алдартай зохиолуудын нэг болох “Norwegian Wood“ нь залуу насны хайр дурлал, хэн нэгэн таны амьдралыг үзэх үзлийг хэрхэн бүхлээр нь өөрчилж чадах талаар гардаг.

8. The Midnight Library - Мэтт Хэйг

Амьдрал үхлийн завсар нэгэн номын сан оршдог ба залуу эмэгтэй амиа хорлосны  дараа тэрхүү номын санд очиж амьдарлаа эргэцүүлэн бодох боломж олж буй талаар гардаг. Сэтгэл гутрал, биднийг тойрон буй хүрээлэл, амьдралын зорилго гэсэн сэдвүүдийг хөндсөн бага зэргийн хүнд агуулгатай зохиол ч танд нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулах зохиол гэж найдаж байна. 

9. Finding Chika - Мич Элбом

Зохиолч Мич Албом “Гэр бүл гэж юу вэ? Байгаа зүйлдээ хэрхэн талархаж сурах вэ?” гэх мэт амьдралын чухал асуултуудын хариуг Чика охиныг Африкаас өргөж авсны дараа олж буй талаар гардаг ба бүлэг бүр нь ухаарал хайрласан, нулимс дуслуулмаар зохиол юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.