UBLife Logo
Сонгууль

Playlist: Сонгуулийн өдөр сонсвол зохих урам зориг, эрч хүчтэй 11 дуу

Playlist: Сонгуулийн өдөр сонсвол зохих урам зориг, эрч хүчтэй 11 дуу

Сонгуулийн өдөр саналаа өгөх гэж явахдаа сонсох хэд хэдэн дууг танд санал болгож байна.

1. U2 - Sunday Bloody Sunday

Би өнөөдөр мэдээгээр гарсан зүйлд итгэсэнгүй.

Нүдээ аниад ч мартаж чадахгүй нь

Хэр удаан бид энэ дууг дуулах ёстой вэ?

Учир нь бид өнөөдөр нэг болж чадна...

Энэ дууг хүмүүс бослогын дуу гэдэг ч өөрчлөлт шаардсан дуу гэх нь зүйтэй. Та сонсож, харж, сэтгэлд үл нийцэж буй бүх зүйлийг өөрчилмөөр байвал сонгуульд оролцсоноор, бас араас нь байнгын хяналт тавьж, оролцоотой байснаар энэ бүхэн эхлэх юм шүү.

2. John Lennon – Gimme Some Truth

"Би улстөрчдийн үгийг хангалттай уншлаа, сонслоо... Гэхдээ одоо надад үнэн л хэрэгтэй байна."

3. Marvin Gaye - What's Going on

"Бид бүгдийг хайраар шийдэх зөв замыг олох хэрэгтэй!"

4. Aretha Franklin - Respect

Хүн болгон бие биедээ жаахан ч гэсэн хүндлэл үзүүлдэг байгаасай гэх утгатай энэ дуу бол хуучрашгүй сонгодог бүтээл юм.

5. The Black Eyed Peas - Where Is The Love?

Энэ бол гарцаагүй өнөөдөр сонсох дуунуудын нэг.

6. Pharrell Williams - Freedom

Энэ дуу бол бусдыг хүндэлж, байгаль дэлхийгээ хайрлан, хүсэж буй ертөнцөө бүтээхийн тулд эерэг, эрч хүчтэй үйлдэл хийхэд уриалсан дуу билээ.

7. Shawn Mendes - Youth ft. Khalid

Би ургах нарнаар сэрсээр байгаа цагт

Хэн ч миний залуу насыг үгүй хийж чадахгүй.

Залуус илүү оролцоотой, хүч чадалтай байхыг илэрхийлж буй дуу билээ.

8. J.Cole - Change

"Жинхэнэ өөрчлөлт өөрөөс эхэлдэг."

9. Kendrick Lamar - Alright

“Би өөрийгөө өөрчилж чадахгүй бол дэлхийг өөрчилж чадахгүй” хэмээн хэлсэн нь түүний үнэхээр чухал, том мессеж гэж хэлж болно. Өөрт байгаа асуудлуудаа мэдэж, ойлгож, түүнийгээ засаж, өөрийгөө эхлээд өөрчлөх нь илүү том зүйлс рүү биднийг хөтөлдөг билээ.

10. The Clash - Know Your Rights

11. Manic Street Preachers - If You Tolerate This

"Хэрэв та үүнийг тэсээд л байвал таны хүүхдүүд дараагийнх нь байх болно."

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.