UBLife Logo
Сонгууль

Урьдчилсан дүнгээр 14 аймаг, Нийслэлийн 8 дүүрэгт МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулав

Урьдчилсан дүнгээр 14 аймаг, Нийслэлийн 8 дүүрэгт МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулав

Өнөөдөр улс орон даяар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 2,246,164 иргэн оролцохоос 53.1 хувь нь саналаа өгсөн юм.

Тэгвэл МАН-аас дөнгөж сая санал хураалтын урьдчилсан үр дүнг танилцууллаа.

Нийслэлийн энэ удаагийн сонгуульд урьдчилсан дүнгээр МАН-ын 40 нэр дэвшигч ялалт байгуулав. Ингэснээр ирэх жилүүдэд Нийслэлийн иргэдийн хурлын 45 суудлын 40-ийг нь МАН эзэгнэхээр боллоо.

Түүнчлэн 14 аймагт МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэдгээрт, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгууд багтаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.