Өнөөдөр 10-р сарын 11-ны өдөр. Энэ өдөр улс орон даяар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явагдаж буй.
Нийтдээ 2,246,164 иргэн сонгууль өгөх бөгөөд 15:00 цагийн байдлаар ирцийн дүн 34 хувьтай байна.
Сүхбаатар, Завхан аймгийн иргэд хамгийн идэвхтэйгээр сонгуульд оролцож, 50 хувийн босго давсан эхний тойргууд болов.
Харин Дархан-Уул аймаг болоод Налайх, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт сонгогчдын ирц 30 хувьд ч хүрээгүй байна.
Сонгогчдын идэвхийг насных нь байдлаар харвал 20-24 насны иргэдийн 17,1 хувь нь сонгуульд оролцсон нь хамгийн идэвх муу үзүүлэлт юм.
Мөн 18-19 насныхны 19,7 хувь нь сонгуульд оролцсон бол 70-ээс дээш насныхны 63,9 хувь нь хэдийнэ саналаа дугуйлаад байна.
Иймд иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.