Дэлхийн кино урлагийг Монголын үзэгчидтэй нэг алхмаар ойртуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Тэгвэл энэ удаагийн кино наадмаас бид юуг хүлээх вэ?
1. “Улаанбаатар” олон улсын кино наадам 10 сарын 16-аас 22-ны өдрүүдэд 16 дахь жилдээ зохион байгуулагдана.
2. Үзвэрүүд Тэнгис, Өргөө 3, Cinema Next кино театруудаар гарна.
3. Зургаан өдрийн турш 25 улсын 24 бүтээл үзэгчдийн хүртээл болно.
4. Энэ жилийн наадмын нээлтийн үзвэр: “Гажуудал”
Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогджээ. “Этгээд” киногоороо өөрийгөө таниулсан найруулагч Б.Баатарын энэ удаагийн кинонд үзэгчид өндөр хүлээлт үүсгээд байна.
5. “Авдраа уудал”: Баримтат кино бүтээх нь
Улаан гэр галерейд “Авдраа уудал”: Баримтат кино бүтээх нь сэдвээр "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат уран сайхны киноны найруулагч Габриелла Брэди болон “Түрлэг эхлэх цагаар” киноны найруулагч Софи Хуссум Йоханнесен нар сургалт орно.
6. Кино наадмын “Үзэхийн Хязгаар” хэсэг
Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог энэ хэсэгт “Тань руу нүүж явна”, “Сүүдэр” кинонуудыг сонгожээ.
7. Энэ жилээс санаачлан, хэрэгжүүлж буй “Залуу үзэгч” хөтөлбөр
Энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадам нь Алтан Хальс ТББ-тай хамтран кино сонирхогч залуучууд, гэр бүлийн кино боловсролыг дэмжих зорилготой “Залуу үзэгч” хөтөлбөрийг санаачлан, танилцуулж байгаа юм.
8. Наадмын тасалбар 10 сарын 14-өөс борлуулагдаж эхэлжээ.