UBLife Logo
Спорт

ДАШТ: Америк бөхчүүд амиа алдсан Алан Верагийн нэртэй өмсгөлтэй барилдана

ДАШТ: Америк бөхчүүд амиа алдсан Алан Верагийн нэртэй өмсгөлтэй барилдана

Олимпын бус жингийн чөлөөт бөхийн ДАШТ Албани улсын Тирана хотод энэ сарын 28-31-нд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд оролцох АНУ-ын шигшээ баг саяхан амиа алдсан АНУ-ын сонгомол барилдааны шигшээ багийн гишүүн Алан Верагийн нэрийг буюу AV гэсэн бичигтэй өмсгөлтэй барилдах юм.

Сонгомол барилдааны 97 кг-ын жингийн аварга Алан Вера есдүгээр сарын 23-нд нас барсан. Тэрээр хоёр сарын өмнө найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байгаад зүрх нь зогсож, эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь түүнийг аварч чадсангүй. Алан дөнгөж 33 настай байлаа. Тэрээр Кубад байхдаа бөхөөр хичээллэж, 2017 онд АНУ-д дүрвэсэн. Тэр жилийнхээ хоёрдугаар сард Панамерикийн олимпын эрхийн тэмцээнээс олимпын эрх авсан. Гэхдээ АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялагдаад Парис явж чадаагүй билээ.

Аланы гэргий Елена Пирожкова (орос гаралтай) чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай, Панамерикийн 4 удаагийн аварга алдартай тамирчин. Аланыг нас барахаас гуравхан сарын өмнө өнгөрсөн зургаадугаар сард охиноо төрүүлээд Алина гэж нэрлээд байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.