UBLife Logo
Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул шатрын цуврал гранпри тэмцээнд цэц сорино

Их мастер Б.Мөнгөнтуул шатрын цуврал гранпри тэмцээнд цэц сорино

Казахстаны Шымкент хотноо аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-ний өдрүүдээр шатрын цуврал гранпри тэмцээн явагдана.

Эл тэмцээнд 10 шатарчин цэц сорих бөгөөд тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул юм.

Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Гэвч нэг тамирчин гуравт нь өрсөлдөх эрхтэй.

Б.Мөнгөнтуул уг тэмцээнд өмнө нь хоёр удаа (2009-2010, 2011-2012) оролцож, 6 болон 8 дугаар байруудад эрэмблэгдэж байв.

Монголоос энэхүү тэмцээнд хамгийн сайн амжилттай оролцсон нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Тэрбээр 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.