UBLife Logo
Спорт

“Манчестер Сити” клуб Флориан Виртцийн төлөөх өрсөлдөөнөөс гарлаа

“Манчестер Сити” клуб Флориан Виртцийн төлөөх өрсөлдөөнөөс гарлаа

“Байер Леверкузен”-ий хагас хамгаалагч Флориан Виртцийн тухайд өдгөө дэлхийн хамгийн эрэлттэй хөлбөмбөгчин болсон.

Түүнийг “Манчестер Сити” клуб рүү буурь сэлгэж, Кевин де Брейнегийн байр суурийг залгамжлана гэж олон хүн таамаглаж байв.

Гэвч “Сити” өдгөө 22 настай Виртцийг эгнээндээ нэгтгэхийн тулд 300 сая еврог зарцуулах шаардлагатай нүүр тулсан юм. Иймд, түүний үнэ хэт хөөрөгдсөнөөс үүдэн Премьер лигийн акулууд уг өрсөлдөөнөөс гарлаа.

Германы залуу авьяастны төлөөх хэлцлийг одоо “Байерн Мюнхен”, “Ливерпүүл” клубүүд өнгөлж байна.

Харин Пепийн багийнхан хэт өндөр зардлаас нь болж Фред, Жоржиньо, Френки де Йонг нараас ч мөн татгалзсан түүхтэй.

Түүнчлэн “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кэйний үнэлгээ хэтэрхий өндөр дүнтэй байсан учир тэд 2022 онд Эрлинг Хааландыг авчирсан.

Үүнээс өмнө 2020 онд Харри Магуайр, Калиду Кулибали нарыг сонирхож байсан ч начир дээрээ Рубен Диастай гэрээ байгуулсан юм.

Виртцийг авчирахаас татгалзсан нь Фил Фоденд ээлтэй шийдвэр боллоо.

Хэрэв Виртц ирсэн бол Фодений “Манчестер Сити” дэх байр суурь ганхах эрсдэлтэй байсан билээ.

Хэдий Виртцийг сонирхохоо больсон ч, тэд шинэ бүтээлч хагас хамгаалагчийн төлөөх эрэл хайгуулаа энэ хүрээд зогсоохгүй. “Сити”-гийнхэн энэ улирлын Премьер лигт шуугиан тарьж буй “Ноттингем Форест”-ийн Морган Гиббс-Уайтийн төлөөх сонирхлоо улам эрчимжүүлэх төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.