UBLife Logo
Спорт

Неймар ирэх долоо хоногт давхар баяр тэмдэглэнэ

Неймар ирэх долоо хоногт давхар баяр тэмдэглэнэ

Бразилийн супер од Неймар бэртлийн улмаас сүүлийн нэг сар орчмын хугацааг талбайн гадна өнгөрүүлсэн билээ. Харин энэ долоо хоногт үсээ сүлжсэн байдалтайгаар сэргээлтийн бэлтгэлдээ эргэн оржээ.

Неймар хүнд бэртэлд замналынхаа багагүй цаг хугацааг алдаж, Саудын Араб дахь ашигтай гэрээгээ цуцалсан.

Бага насандаа тоглож байсан “Сантос”-т ахин нэгдээд тус клубийн төлөөх 100 дахь гоолоо оруулсан тэр уг баярт явдлаас ердөө нэг сарын дараа дахин гэмтсэн юм.

Өдгөө 33 настай Неймарийн ойрын зорилго нь 2026 оны ДАШТ-ээс урьтаж Европын аль нэг клуб рүү буурь сэлгэх билээ. Ингэж тэр ахин нэг удаа ч болов ДАШТ-д эх орноо төлөөлж тоглох эрхтэй болох юм.

Неймарийг ирэх долоо хоногт давхар баяр хүлээж байна. Тэрбээр бэртлээ эдгээснээ тунхаглаж ахин талбайд гарна. Мөн хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.