Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 11-р сарын 7-ний өдөр гурван тоглолт явагдах билээ.
Энэ өдрийн салхийг хагалж, “SG Apes” болон “Эрдэнэт Майнерс” багууд өрсөлдлөө.
Тоглолтын эхний хагас 44:21 харьцаатайгаар “SG Apes”-ийн 23 онооны тэргүүллээр өндөрлөсөн. Гэвч шийдвэрлэх хагаст “Майнерс” улирлын хоёр дахь хожлынхоо төлөө эрчтэй тэмцэж, сүүлийн мөчид тэнцүүлэх боломжтой байсан ч дараалсан алсын зайн шидэлтүүдээ амжилгүй гүйцэтгэж, улмаар ялагдал хүлээв.
Татегийн шидэлтийг зогсоосон Т.Мэндбаярын хүчтэй хаалт энэ тоглолтын хувь заяаг эгнэгт шийдсэн юм.
Серби эрхэм Лале Горуновичийг дасгалжуулагчийн албанд ахин дуудсан “SG Apes” баг улирлын дөрөв дэх хожлоо тунхаглалаа.
Харин дөрөв хоногийн өмнө улирлын эхний ялалтаа тэмдэглэсэн “Майнерс”-ийн хувьд долоо дахиа хожигдож, таагүй эхлэлээ үргэлжлүүлэв.
Сонирхуулахад, өнөөдөр 18:10 цагаас Завхан Бродерс болон Сэлэнгэ Бодонс багууд өрсөлдөнө. Харин хүснэгтийн дээд хэсгээс ухарч буй Дархан Юнайтед болон гол тоглогч Т.Санчирын нөлөөгөөр байрлалаа ахиулахаар зэхэж буй Налайх Бизонс багууд 20:40 цагаас тоглоно.