Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорьж байна. Энэ наадамд Монголын 10 тулаанч өрсөлдснөөс сүүлчийн хоёр боксчин маань 9-р сарын 12-ны өдөр медалийн төлөө хүч сорихоор тунаж үлдсэн билээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагырирыг 5:0-ээр буулган авч, 20:00 цагаас Японы Хикару Шинохаратай өрсөлдөхөөр болсон. Өнгөрсөн өвөл Дэлхийн цомд эдгээр тамирчид оноолтоор таарахад Шинохара ялж байв.
50 кг-ын жинд эхний шатнаа гоц мөргөсөн А.Баттулга, Өмнөд Солонгосын Ён Таэ-Геүнийг 4:1-ээр буулган авч, шигшээ наймд хүрээд буй.
Тэрбээр 21:00 цагаас Испанийн боксчин, Европын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Мартин Молинатай хүч сорино.
