БНСУ-ын олон улсын Инчон нисэх буудлын захиргаанаас алдартнуудыг гадаад явах, эх орондоо эргэж ирэхэд нь фэнүүд цугларч, бусад үйлчлүүлэгчдэд түвэг учруулж байна хэмээн оддыг тусгай хаалгаар гаргаж байх шийдвэр гаргасан билээ. Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээ цуцалсан. Цахим ертөнцийн шүүмжлэлээр дэлхийд тэргүүлдэг солонгосчууд “Жирийн хүмүүсээс илүү эрх эдлэх гэж байна”, “Тусгай хангамж” гэж шүүмжилсээр зогсоосон юм.
Ингээд алдартнууд маань энгийн иргэдтэй адилхан хаалгаар орж, гардаг хэвээр үлдсэн.
Алдарт дуучин G-Dragon энэ сарын 7-нд гадаадаас ирлээ.
Алчуур зангидсан түүний хурц төрх хүмүүсийн анхаарлыг ихэд татсан.
Хар кардиган, өргөн өмд, ганган цүнх, хар хүрээтэй нүдний шил.