UBLife Logo
Ярилцлага

THE LOOKBOOK | @marzan_mangas, @le_le_arto, @renamphetamine

Б.Энхжин
Б.Энхжин
THE LOOKBOOK | @marzan_mangas, @le_le_arto, @renamphetamine

UB.LIFE сайт загвар, өдөр тутмын хувцаслалт, онцгой содон талаа бусадтай хуваалцах боломжтой "THE LOOKBOOK" хэмээх шинэ булангаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочдоор өөрийн дотоод ертөнц, өвөрмөц өнгө төрхөө хувцаслалтаараа илэрхийлэн харуулдаг залуусыг урин оролцууллаа. Зөвхөн өөртөө таалагдаж, өөрийнхөөрөө хувцаслах дуртай Ариунбат, сэтгэл хөдлөлөө хувцсаараа дамжуулан илэрхийлдэг Мөнххүслэн, ямар нэгэн хэв маягт баригдах дургүй Нямсүрэн нартай танилцана уу.

С.Ариунбат @marzan_mangas

-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ?

-Өөрийнхөөрөө, дуртай хувцсаа өмсөж, өөртөө таалагдаж хувцаслах нь хамгийн чухал гэж боддог. 

-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ?

-Миний хувцасны шүүгээнд бүх зүйл байх ёстой. 

-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал? 

-Хувцас сонгоход дан ганц брэнд гэлтгүй загвар, материалаас нь шалтгаалж сонголтоо хийдэг. Сүүлийн үед малгайн дотор, гадуур зүүх боломжтой, торгомсог, том алчуурнууд их таалагдаж байгаа. 

-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу? 

-Инстаграм дээр сэдэл авдаг маш олон хүн байгаа.Тэр олон хүний хувцаслалт дундаас өөртөө таалагдсанаар хольж, өөрчилж, өөрийн болгож авдаг. 

-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ? 

Тийм сонин түүхтэй биш ч энэ хүрмийг 2018 онд авч байсан юм. Тухайн үед том, сул хүрэм өмсдөг хүн, зардаг газар ч байдаггүй байсан. Харин нэг өдөр тийм хүрэм зардаг газар олоод, “энийг авъя” гэсэн чинь худалдагч эгч “наадах чинь нэлээн том, чамд таарахгүй байх аа” гэж билээ. Эгч энэ хүрмийг хүн авахгүй юм байна гээд хаях санаатай байж л дээ. Тэгтэл би томдоод байхад л авна гээд байсан болохоор их гайхсан гэсэн. Ер нь л би багаасаа өвөрмөц, хэнээс ч санаа зовохгүй өөрийнхөөрөө хувцаслаж ирсэн. Тэгэхээр миний бүх хувцас маш гайхалтай түүхтэй. Харин энэ удаад энэ хүрмийг онцолмоор санагдлаа. Энэ түүхийн хамгийн онцгой нь энэ хүрмээ тэр эгчээс үнэгүй авч байлаа.  

-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ? 

- Олны дунд тренд болсон хүн болгоны өмсдөг брэнд, загварыг өмсөх жаахан дургүй. Яагаад ч хувцасны ертөнцийн матрикст ормооргүй байдаг гэх үү дээ. 

- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ? 

Хамгийн дуртай нь ногоон өнгө, дараа нь цагаан, цэнхэр өнгөнүүд орно. Гэхдээ яг хувцаслалтанд энэ өнгө л орвол гоё гэсэн өнгө байхгүй. 

-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ? 

-Би өглөө сэрээд л хамгийн түрүүнд ямар нэгэн нарны шил зүүдэг. 

-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ? 

Юу өмссөндөө биш яаж өмссөндөө буюу цэвэрхэн өмсөж байна уу гэдэг нь чухал гэж боддог. Анхны харцаар дурлаж байсан нэг л тохиолдол бий. Эхлээд хувцаслалт нь харц булааж, дараа нь яаж бүжиглэж байгаа, яг өөрийнхөөрөө байгааг нь хараад гайхалтай хүчтэй инээмсэглэдэг нэгэн эмэгтэйд дурлаж байлаа. Одоо ч дурлаад л явж байна даа. 

-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ? 

-Харамсахаар хувцас хэзээ ч авч байгаагүй. 


Ц.Мөнххүслэн @le_le_arto

-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ? 

- Гоёл, тэлээ.

-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ? 

- Үслэг эдлэл. 

-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал? 

- Anna sui, Valentino. 

-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу? 

- Gabbriette.  

-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ? 

-Ээж маань 17 насандаа өмсдөг байсан цамц. Одоог хүртэл өнгөө алдаагүй тод өнгөтэйгөө хамт дурсамж хадгалсаар л байгаа. 

-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ? 

- Бариу жинс, неон өнгийн хувцаснууд. 

-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор? 

-Селена Гомез.

- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ? 

-Бор , Олив ногоон, Нил ягаан 

-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ? 

-Хүзүүний зүүлт, ороолт. 

-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ? 

-Сул жинсэн өмд (baggy raw denim jeans). 

-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ? 

-Амьтны хээтэй цамц.


О.Нямсүрэн  @renamphetamine

-Хувцаслалтдаа юуг хамгийн чухалчилж авч үздэг вэ? - Occasion: Тухайн өдөр юу төлөвлөсөн, ямар ажил /арга хэмжээ/ амжуулах гэж байгаагаас хамаараад өөр өөрөөр хувцасладаг.  

Styling: Хувьдаа маш чухалчилдаг. Зүгээр л өмсөөд гарахаас загварчилсан нь дээр санагддаг. 

-Хувцасны шүүгээнд тань заавал байх ёстой зүйл юу вэ? 

- Essentials: дотуур хувцас, цагаан майк, бүх хувцсан дээр тохирох хар свитер, тэлээ бүс, бэлтгэлийн өмд, загварлаг яг таарсан хүрэм 

-Яг одоо хамгийн таалагдаж буй хувцасны брэнд, чиг хандлагаасаа хуваалцвал? 

- ERL /@elirusselllinnetz/ - RESORT 2025 collection маш их таалагдсан.  

Нэг лүүк бүрдүүлэх, эсвэл тодорхой дүр төсөөлөөд тэр дүрдээ орж хувцаслах нь сонирхолтой санагдсан. Яг л тоглоомын дүр шиг. 

-Хувцаслалтын хувьд үлгэр жишээ, сэдэл авдаг алдартан бий юу? 

- Wisdom Kaye - Хувцсаа загварчилж өмсөх урам зориг авдаг. Цахим хаяг руу нь орохоор инстаграм премиум авсан юм шиг санагддаг. Хүмүүсийн өмсөхөө больсон, эсвэл зохимжгүй гэж боддог хувцаснуудыг харин ч зохимжтой, гол нь хэрхэн зохицуулж өмсөхөөс л шалтгаална гэдгийн тод жишээ. 

Mads Mikkelsen, Timeless, Legend, Willem Dafoe, Timeless, Legend, and Goofy, Miguel, Adrover, Cult Favorite, Curator 

Зурагчин Төмөрбаатар - Зураг дарахаас илүү өөрөө л камерын өмнө байх ёстой хүн гэж хувьдаа дүгнэдэг. 

-Таны хувцасны шүүгээнд байгаа хамгийн сонин түүхтэй хувцас юу вэ? 

Миний хувцасны шүүгээнд байхгүй хувцаснууд. Сийрүүлбэл миний өмссөн байгаа футболк ээжийнх, цамц аавынх. Хүн ямар нэг зүйлд баригдахгүй байна гэж байхгүй тул өөрийн зайлсхийдэг загварын чиг хандлагыг ядаж нэг удаадаа туршаад үзэхэд гэмгүй. Дэлгүүрт ороод өмсөөд үз, гэр бүл аль эсвэл найзад чинь байвал нэг өдөр зээлээд өмсөж гараад үз. Таалагдах ч юм билүү, дараа нь өөртөө худалдаад авч болно шүү дээ. Сонин түүх гэвэл өмсөж гараад бүр авчихсан тохиолдол нэлээдгүй бий. Мэдээж зөвшөөрөлтэйгөөр. 

-Таны зайлсхийхийг хичээдэг загварын чиг хандлага юу вэ? 

- Хэт их, том брэндийн нэр, шошго, лоозонтой хувцаснууд, Sneakerheads, New Money.

-Хамгийн онцгүй хувцасладаг олны танил таны бодлоор? 

- Ихэнхи New Money алдартнууд. 

- Хувцаслалтдаа оруулах хамгийн дуртай өнгө тань юу вэ? 

-HEX COLOR #16161D, HEX COLOR #151B54, HEX COLOR #1D2E28 , HEX COLOR #351D11. 

-Таны гэрээсээ гарахдаа заавал зүүдэг аксессуар юу вэ? 

-Пирсинг, цүнх, усны сав, миний найз охин. 

-Юу өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадах вэ? 

Өөрийн биеийн онцлогийг тодотгох хувцас өмссөн хүнд анхны харцаар дурлаж чадна.

-Худалдаж авсандаа хэзээ ч харамсдаггүй хувцас тань юу вэ? 

- Би маш удаан хугацаанд алхахад түг түг гэж дугардаг гуталтай болохыг хүсдэг байсан. Тэгээд багадаа ангийнхаа хүүхдийн аавын өмссөн ковбой гутлыг санаад өөртөө адилхныг авч байсан. Хэт өндөр өсгийтэй биш, намхан түрийтэй болохоор ихэнх хувцаснуудтай минь зохицож намайг тодорхойлох зүйл болж чаддаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
11
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан гэдэг унаагүй хүн, соёлын төв нь ямар ч төсөвгүй газар. Би хувийнхаа унаагаар буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүрийн хойноос явсаар нэг мотоциклыг эдэлж барсан. Бидэнд бензиний төсөв ч байдаггүй юм. Хувийнхаа унаагаар, бензинээ хийгээд, бүх зардлаа өөрөө даагаад энэ ажилд зүтгэнэ гэдэг чинь тос даасан сайхан сэтгэлээр л дийлэх ажил байгаа биз дээ?