UBLife Logo
Newsfeed

Эрчүүдэд зориулсан Баасан ахын “Төрсөн өдрийн зурхай”

Эрчүүдэд зориулсан Баасан ахын “Төрсөн өдрийн зурхай”

Өнөөдөр Баасан гараг гэдгийг эрчүүддээ сануулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр уух уу, эс уух уу гэсэн асуулт таны өмнө гарч ирэхгүй. Учир нь Баасан гараг.

Матар

Сэтгэлээр бүү унаарай. Од эрхэс таныг өнөөдөр үгсийн сангаасаа “Архи, дарс” гэдэг үгийг хасахыг зөвлөж байна. Тэгээд хүйтэнд яаж халууцах вэ гэж үү? Уучлаарай, халуун цай, чацаргана, аарц гэдэг зүйл бас байдаг байгаа шүү. За дээр нь нэрс, гүзээлзгэнэ гэж бий. Хүйтэн шар айргаа маргаашнаас ууж болно.

Хумх

Энэ хүйтэн өдрүүдэд сэтгэлээ амтат ликер ууж сэргээгээрэй. Өнөөдөр та коктейлийн урлагт суралцаж, зоригтой туршилтууд хийх өдөр. Жороо өөрөө сонгоод коктейл хийж болно. Хэрэв танд амт нь таалагдвал анд найзуудаа гэртээ урь. Ялангуяа охид, бүсгүйчүүдийг дуудаарай.

Загас

Цагаан ром дарс сонгоорой. Өнөөдөр Баасан гарагт дарсны хөнгөхөн амт танд яг таарна. Уур амьсгалаа сайжруулахын тулд сонирхолтой кино, дээрэмчдийн тухай цуврал үзвэл зохистой. Энэ үдшийг хайртай бүсгүйтэйгээ хоёулахнаа өнгөрүүлээрэй.

Хонь

Баасан ахын төрсөн өдрөөр та сэтгэл санаагаа сэргээх шаардлагатай. Бурбон мэтийн хатуу ундаа зүгээр. Хундага өргөх болгондоо өнгөрч буй 7 хоногт хийж бүтээсэн бүхэндээ өөртөө баяр хүргэ. Сайхан хөгжим сонсоод амраарай.

Үхэр

Та өнөөдөр өөрийн зиндаа, харизмд таарсан уух юм сонгоорой. Өөрөөр хэлбэл виски. Гэртээ виски авч тавиад найзуудаа дайлбал тохирно. Хөгжилтэй сайхан суугаарай.

Хамтатгах

Жин, ром хольсон коктейль энэ үдшийг чинь чимнэ. Гэхдээ та ганцаараа сууж болохгүй шүү. Найзынхаа гэрт нь очих, эсвэл шуугиан, чимээтэй баар ороорой. Өнөөдөр та хамт олныхоо зүрх, гол хөгжөөгч нь болох тул айх юмгүй уу. Сонирхолтой бүсгүйтэй танилцах магадлалтай.

Мэлхий

Энэ амралтын өдрүүдэд архи дарснаас хол байх хэрэгтэй. Үүнийг би танд хэлж байгаа юм биш од эрхсийн байрлал зааж байгаа юм шүү. Таны бие үнэхээр чинээндээ тултал ядарч, унтахыг л хүсч байна. Эмийн ургамалтай цай чанаад биеэ энхрийл.

Арслан

Хатуу коньяк таны ихэмсэг байдлыг тодотгоно. Өнөөдөр маш шуугиантай, завгүй байх болно. Найзуудтайгаа ууж цэнгэ. Мах шарж, найзуудаа дайлаад, ходоодоо коньякаар халаах юм.

Охин

Өнөөдөр болон амралтын өдрүүдэд уугаад хэрэггүй. Биеэ хайрла, өөрийгөө хайрла. Ингэж байж та ирэх 7 хоногт эрч хүчтэй ажилдаа орох юм. Гүн нойрсож, сайхан амра.

Жинлүүр

Өөртөө цагаан дарсаар бэлэг бариарай. Амттай хоолтой, аятайхан хөгжимтэй, тайван амгалан газар суугаарай. Гэхдээ мэдээж 2-3 хундага уухад л болно шүү.

Хилэнц

Та ойрын үед хөгжил цэнгэлтэй байгаагүй бололтой. Тиймээс өнөөдөр өөртөө текилагаар бэлэг барь. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Ууж эхлэхээсээ өмнө тасраад яахаа төлөвлө.

Нум

Хатуу текила танд эрч хүч олгож, адал явдал бэлэглэнэ. Анд найзуудаа чирээд үдэшлэг, клубт оч. Од гараг танд тааруулж уухыг зөвлөж байна. Харин бүжиг, дууг бол хүссэнээрээ хийж болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.136.204.64
hahaha