Интернэтийг байлдан дагуулдгаараа алдартай Ким Кардашиан, шар хэвлэлүүдийн гол сэдэв болсон Bad Bunny гээд л 2024 он оддын твиттер дээрх маргаан, бүтэлгүй хайр дурлалын харилцаагаар дүүрэн байлаа. Бидний дуртай “Joker ” киноны жүжигчид, амны уншлага болсон "Espresso“, “Houdini” гэх мэт дууны эзэд гээд поп ертөнцөд болсон зүйлүүдийг тоочоод баршгүй. Харин та энэ жилийн оддын мэдээнээс хоцорсон эсвэл хэн, ямар шалтгаанаар дуулиан тарьсныг сонирхож байвал энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
1. Рианна
Дуучин/ жүжигчин/ бизнес эрхлэгч.
Инстаграм дагагч: 152 сая
Тренд болсон шалтгаанууд: A$AP Rocky-тай хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Өөрийн “Fenty Beauty” гоо сайхны брендээ эрчимтэйгээр тэлж байгаа.
2. Бейонсе
Дуучин/ жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 319 сая
Тренд болсон шалтгаанууд: Түүхэнд хамгийн олон буюу 32 Грэммийн шагналын эзэн болсон. “Renaissance” аялан тоглолтоо дуусгаж, “Cowboy Carter” цомгоо гаргаж, Диддигийн дуулианд нэр холбогдсон.
3. Тэйлор Свифт
Дуучин
Инстаграм дагагч: 278 сая
Тренд болсон шалтгаанууд: Америк хөлбөмбөгийн тамирчин Травис Келситэй үерхэл нь гүнзгийрч, “Era’s” аяллын тоглолтоо үргэлжлүүлж, “The Tortured Poets Department” цомгоо гаргасан. Анх удаагаа улстөрийн үзэл баримтлалаа илэрхийлж, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг дэмжсэн.
4. Майли Сайрус
Дуучин / жүжигчин
Инстаграм дагагч:: 215 сая
Тренд болсон шалтгаанууд: 2024 онд хоёр ч Грэмми шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын тайзнаа алдарт “Flowers” дуугаа толилуулсан нь үзэгчдийг байлдан дагуулжээ.
5. Женнифер Лопес
Дуучин/ жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 253 сая
Тренд болсон шалтгаанууд: “This is me” баримтат киногоо гаргаж, жүжигчин Бэн Аффлекаас хоёр жилийн дараа саллаа.
6.Канье Уэст
Реппер / бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 18 сая
Тренд болсон шалтгаанууд: “Vultures 1” хэмээх цомгоо гаргаж, загвар өмсөгч Бьянка Цензоритой дуулиант үерхэл нь үргэлжилсээр.
7. Сабрина Карпентер
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 33 сая
Тренд болсон шалтгаанууд: Энэ жил “Эспрессо” дуугаараа олныг шуугиулж, “Coachella” хөгжмийн фестивал дээр үзүүлбэрээ үзүүлсэн түүний Барри Кеогантай үерхсэн нь ч мөн олны анхаарлыг татсан. Карпентер “Short n’ Sweet” цомгоо гаргаж, 2024 оны аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.
8. Чарли XCX
Дуучин
Инстаграм дагагч: 6 сая
Тренд болсон шалтгаанууд: “Brat” хэмээх цомгоо гаргасан бөгөөд цахим ертөнц дээр “Brat” хэв маягыг бүтээж, дуучин Трой Сивантай хамтран “Sweat” аялан тоглолтоо эхлүүлсэн байна.
9. Чапелл Рон
Дуучин
Инстаграм дагагч: 6 сая
Тренд болсон шалтгаанууд: Дуучин Оливиа Родригогийн “Guts” дэлхийн аялан тоглолтыг нээж, драг хэв маягаас санаа авсан дүр төрхөөрөө анхаарал татаж, “Good Luck, Babe!” дуу нь хит болов.
10. Харри Стайлс
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 48 сая
Тренд болсон шалтгаанууд: “Love On” аялан тоглолт, түүний загварлаг байдал мөн жүжигчин Тэйлор Расселтай хайр дурлалын харилцаа.
11. Адель
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 55 сая
Тренд болсон шалтгаанууд: Цуврал тоглолтоороо Лас Вегасыг эзэгнэж, удалгүй хөгжмийн ертөнцөөс түр завсарлага авч буйгаа зарласан.
12. Билли Айлиш
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 110 сая
Тренд болсон шалтгаанууд: “Barbie” киноны “What Was I Made For’’дуугаараа Оскарын шагнал хүртэж, “Hit Me Hard and Soft” цомгоо гаргасан.
13. Кэти Перри
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 206 сая
Тренд болсон шалтгаанууд: “Women’s World” хэмээх ээлжит уран бүтээлээ гаргасан.
14. Леди Гага
Дуучин/ жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 253 сая
Тренд болсон шалтгаанууд: “Joker: Folie à Deux” кинонд дүр бүтээсэн, “Disease” хэмээх ээлжит уран бүтээлээ цацсан бөгөөд удахгүй 7 дахь цомгоо гаргах болсноо мэдэгджээ.
15. Тимоти Шаламе
Жүжигчин
Инстаграм дагагч: 19 сая
Тренд болсон шалтгаанууд: “Dune: Part Two” киноны гол дүрд тоглож, Кайли Женнертэй үерхэл, хувцас загварын чиг хандлага нь олны анхааралд орж байна.
16. Жастин Бибер
Дуучин
Инстаграм дагагч: 292 сая
Тренд болсон шалтгаанууд: Дуу хөгжмийн ертөнцөд эргэн ирж, Хэйли Бибертэй хүүхэдтэй болсноос гадна Диддигийн хэргиын хохирогч гэх дуулианд холбогдогсон.
17. Марго Робби
Жүжигчин
Тренд болсон шалтгаанууд: “Barbie” кинонд гол дүр бүтээж, жирэмсэн болсноо нийтэд зарлажээ.
18. Хейли Бибер
Загвар өмсөгч/ нөлөөлөгч
Инстаграм дагагч: 50 сая
Тренд болсон шалтгаанууд: Гоо сайхны хувийн бизнес “Rhode Skin”-дээ олон төрлийн бүтээгдэхүүн шинээр нэмж, загварын чиг хандлага тогтоогч гэдгээрээ алдаршсан. Жастин Бибертэй анхны хүүхдээ өлгийдөн авсан.
19. Тайла
Дуучин
Инстаграм дагагч: 9 сая
Тренд болсон шалтгаанууд: “Water” дуу нь энэ жилийн хит уран бүтээлүүдийн нэг байлаа.
20. Эмма Стоун
Жүжигчин
Тренд болсон шалтгаанууд: “Poor Things” кинонд гол дүрийг бүтээн, Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн. Сүүлд “Bugonia” хэмээх кинондоо зориулж үсээ хуссан байна.
21. Жейкоб Элорди
Жүжигчин
Инстаграм дагагч: 13 сая
Тренд болсон шалтгаанууд: “Priscilla” болон “Saltburn” кинонд дүр бүтээсэн. “Жекоб Элордигийн ванны ус” хэмээх үнэртэй лаа, Оливиа Жэйдтэй нэр холбогдсон будлиантай үерхэл.
22. Айс Спайс
Реппер
Инстаграм дагагч: 10 сая
Тренд болсон шалтгаан: Y2K хэмээх цомгоо гаргажээ.
23. Трой Сиван
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 15 сая
Тренд болсон шалтгаанууд: Түүний “One of Your Girls” хэмээх дуу; Чарли XCX-тэй хамтарсан ‘Sweat’ аялан тоглолт.
24. Лана Дель Рей
Дуучин
Инстаграм дагагч: 11 сая
Тренд болсон шалтгаанууд: “Skims” брэндийн 2024 оны Валентины баярын нүүр царай болсон, матрын аяллын хөтөч Жефри Дюфрентэй гэрлэсэн.
25. Селена Гомез
Дуучин/ жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 428 сая
Тренд болсон шалтгаанууд: Бенни Бланкотой үерхэж, гоо сайхны “Rare Beauty” брендээрээ дамжуулан тэрбумтан болжээ. “Emilia Pérez” кинонд дүр бүтээсэн. Тэрээр үр тогтоох чадвараа алдсан талаараа зарлажээ.
26.Киллиан Мерфи
Жүжигчин
Тренд болсон шалтгаанууд: “Oppenheimer” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн бөгөөд “Peaky Blinders” цувралд ээлжит гол дүрээ бүтээж байна.
27. Женна Ортега
Жүжигчин
Инстаграм дагагч: 39 сая
Тренд болсон шалтгаанууд: “Beetlejiuce Beetlejuice” кинонд дүр бүтээсэн.
28. Oливиа Родриго
Дуучин/ жүжигчин
Инстаграм дагагч: 35 сая
Тренд болсон шалтгаанууд: “Guts”цомог, ижил нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд жүжигчин Луи Партрижтай болзож байгаа аж.
29. Лиззо
Реппер/ дуучин
Инстаграм дагагч: 12 сая
Тренд болсон шалтгаан: Арын бүжигчид нь түүнийг бэлгийн дарамтын улмаас шүүхэд өгсөн.
30. Bad Bunny
Реппер/ дуучин
Инстаграм дагагч: 46 сая
Тренд болсон шалтгаанууд: ‘Most Wanted’ нэртэй аялан тоглолтоо эхлүүлсэн. Түүний загварын чиг хандлага болон Кендалл Женнертэй холбогдсон адармаатай хайр дурлалын харилцаа нь олны анхааралд өртөөд буй.
31. Педро Паскаль
Жүжигчин
Инстаграм дагагч: 46 сая
Тренд болсон шалтгаанууд: “The Last of Us” киноны дүрээрээ олон шагналд нэр дэвшсэн. Трансжендэр дүүгээ дэмжиж буйгаа илэрхийлсэн. “Gladiator II” кинонд дүр бүтээв.
32. Меган Ти Сталлион
Реппэр
Инстаграм дагагч: 31 сая
Тренд болсон шалтгаанууд: Тори Ланезтай холбоотой буудалцааны хэргийн хохирогч болсон. “Megan” цомгоо гаргаж, реппер Ники Минажийг дисслэсэн дуугаа цацсан.
33. The Weeknd
Дуучин
Инстаграм дагагч: 70 сая
Тренд болсон шалтгаанууд: “The Idol” цуврал кинонд тоглосон тэрээр “Hurry Up Tomorrow” цомгоо удахгүй олны хүртээл болгох гэж байгаагаа зарласан.
34. Дуа Липа
Дуучин
Инстаграм дагагч: 70 сая
Тренд болсон шалтгаанууд: “Argylle” кинонд дүр бүтээж, “Radical Optimism” цомгоо гаргав. Жүжигчин Каллум Турнертэй үерхэж байгаа.
35. Дрейк
Реппэр / жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 144 сая
Тренд болсон шалтгаанууд: “For All the Dogs” цомгоо гаргав. “It’s All a Blur” аялан тоглолт болон реппэр Кэндрик Ламартай дисс дууны “дайн”-д оролцсон нь олны анхаарлын төвд өртсөн.
36. Ариана Гранде
Дуучин / жүжигчин/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 380 сая
Тренд болсон шалтгаанууд: “Eternal Sunshine” цомгоо гаргаж, “Wicked” кинонд дүр бүтээв. Мөн Итан Слэйтэртэй болзож байгаа.
37. Бритни Спирс
Дуучин
Твиттер дагагч: 55 сая
Тренд болсон шалтгаанууд: Өөрийн намтар номоо гаргасан. Мөн инстаграм хуудастаа оруулдаг бүжгүүд болон аавынхаа эсрэг хийсэн шүүх хурал нь нэг хэсэг олон нийтийг шуугиулсан.
38. Ким Кардашиан
Риалити шоуны од / бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 363 сая
Тренд болсон шалтгаанууд: “Skims” брендээ улам өргөжүүлсэн. Түүний гэр бүлийн “The Kardashians” нэвтрүүлэг болон хуулийн чиглэлийн карьераа эхлүүлж буй нь олны анхааралд өртөөд байна.
39. Зендая
Жүжигчин/ дуучин
Инстаграм дагагч: 184 сая
Тренд болсон шалтгаанууд: “Dune: Part Two” болон “Challengers” кинонд дүр бүтээсэн бөгөөд жүжигчин Том Холландтай үерхэж буй.
40. Ники Минаж
Реппер
Инстаграм дагагч: 228 сая
Тренд болсон шалтгаанууд: “Pink Friday 2” цомгоо гаргасан бөгөөд ижил нэрт аялан тоглолтоо эхлүүлсэн.
41. Кайли Женнер
Реалити шоуны од / бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 398 сая
Тренд болсон шалтгаанууд: “Kylie Cosmetics” болон “Khy” брэндээ тэлжээ. Түүний гэр бүлийн “The Kardashians” нэвтрүүлэг, жүжигчин Тимоти Шаламетэй үерхэж байгаа нь шуугиан тарьсаар.
43. Том Холланд
Жүжигчин
Инстаграм дагагч: 24 сая
Тренд болсон шалтгаанууд: Spider-Man маань жүжигчин, найз бүсгүй Зендаягийн хамтаар олны анхаарлаас салсангүй.
43. Doja Cat
Реппер
Инстаграм дагагч: 24 сая
Тренд болсон шалтгаанууд: “Scarlet” цомгоо гаргаж, аялан тоглолтоо эхлүүлжээ. Мөн жүжигчин Жосеф Күйнтэй үерхэж байгаа.
44. Камила Кабелло
Дуучин
Инстаграм дагагч: 66 сая
Тренд болсон шалтгаанууд: “C, XOXO” цомгоо гаргаж, Шон Мэндестэй үерхлийн адармаагаа үргэлжлүүлсээр.
45. Сидней Суини
Жүжигчин
Инстаграм дагагч: 16 сая
Тренд болсон шалтгаанууд: “Anyone But You” болон “Madame Web” кинонд дүр бүтээжээ.
46. Cardi B
Реппер
Инстаграм дагагч: 169 сая
Тренд болсон шалтгаанууд: Хүлээлт үүсгээд буй ээлжит цомог, реппер Offset нарын адармаатай харилцаа болон гурав дах хүүхдээ өлгийдөн авсан мэдээ.
47. Райан Гослинг
Жүжигчин
Тренд болсон шалтгаанууд: “Barbie” кинонд гол дүр бүтээж, Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр “I’m Just Ken” дуугаа амьдаар толилуулсан.
48. Кендалл Женнер
Риалити шоуны од / загвар өмсөгч
Инстаграм дагагч: 294 сая
Тренд болсон шалтгаанууд: Bad Bunny-тэй үерхэж, “The Kardashians” нэвтрүүлгээ үргэлжлүүлж, Парисын загварын долоо хоногийн гол моделиудын нэг байлаа.
49. Анна Тейлор-Жой
Жүжигчин
Инстаграм дагагч: 10 сая
Тренд болсон шалтгаанууд: Малколм Макрэйтэй гэрлэж, “Dune: Part Two” кинонд дүр бүтээсэн.
50. Зейн Малик
Дуучин
Инстаграм дагагч: 10 сая
Тренд болсон шалтгаанууд: “Room Under the Stairs” цомгоо гаргав.
51. Жастин Тимберлейк
Дуучин/ Жүжигчин
Инстаграм дагагч: 72 сая
Тренд болсон шалтгаан: “Everything I Thought It Was” цомгоо цацсан.
52. Женнифер Энистон
Жүжигчин
Инстаграм дагагч: 45 сая
Тренд болсон шалтгаан: “Murder Mystery 2” кинонд дүр бүтээв.
53. Дидди
Реппер/ бизнес эрхлэгч
Инстаграм дагагч: 19 сая
Тренд болсон шалтгаан: Бэлгийн хүчирхийллийн олон хэрэгт холбогдон баривчлагдсан.
54. Шон Мендес
Дуучин
Инстаграм дагагч: 72 сая
Тренд болсон шалтгаанууд: Камила Кабеллотой адармаатай үерхэл. Түүний удахгүй гаргах гэж буй “Shawn“ нэртэй цомог.
55. Остин Батлер
Жүжигчин
Инстаграм дагагч: 3 сая
Тренд болсон шалтгаанууд: “Dune: Part Two” кинонд дүр бүтээж, Кайя Гербертэй үерхэж буй.
Эх сурвалж: telltalesonline.com
Орчуулсан Г.Энхмөнхжамц