UBLife Logo
Хөгжим

MAMA 2024: G-Dragon 6,4 сая ам.долларын хувцастай дуулжээ

MAMA 2024: G-Dragon 6,4 сая ам.долларын хувцастай дуулжээ

G-Dragon “MAMA” шагнал гардуулах ёслолд долоон жилийн дараа оролцсон дуулиан намжаагүй хэвээр байна. Тэрээр эхлээд өөрийн хоёр дуугаа дуулаад, дараа нь хамтлагийнхаа Тэян, Дэсон нартай нийлж, шинэ бүтээл  “Home Sweet Home”, Big Bang хамтлагийн “Bang Bang Bang” (2015), “Fantastic Baby” (2012) дуугаа толилуулж, Японы Осака хотын Kyocera Dome ордныг буулгах дөхсөн.

Долоон жилийн дараах ёслолдоо G-Dragon захиалгаар хийсэн ягаан хувцастай гарч ирсэн. Офицер стилийн ягаан костюм, ягаан малгай, толгой дээрх титэм, зүүсэн гоёл гээд нийт 9 тэрбум вон буюу 6,4 сая ам.долларын үнэтэй байжээ.

Костюмийг Blackkong элит ателье гараар урлаж, 300 сувдаар чимсэн. Титмийг алдарт дизайнер Kowgi бүтээжээ.

Ромашка цэцгийн дүрстэй зүүлт нь түүний “G-Dragon Peaceminusone” бренд, “Jacob & Co” компанийн хамтын бүтээл. 18 карат цагаан алт, 9,31 карат цагаан бриллиант, 1,94 карат шар өнгийн сапфир, 4,2 карат чароит чулуун чимэглэлтэй. 33,88 карат үнэт чулуун бөгж нь 8,8 тэрбум вонын үнэтэй. Энэ бөгжинд 2,33 карат цагаан бриллиант, 0,56 карат ягаан бриллиант оржээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.