UBLife Logo
Хөгжим

Рэйн YouTube сувгаа хаалаа

Рэйн YouTube сувгаа хаалаа

БНСУ-ын дуучин, жүжигчин Рэйн YouTube сувгаа хаах болсноо гэнэт зарлаж, фэнүүдээ гайхшралд хүргэлээ. Тэрээр “Чон Жи Хун байна. Би уучлал гуйж байна” гэсэн бичлэгээ цацаж, толгой бөхийлгөн хүлцэл өчин, харамсаж байгаагаа илэрхийлжээ

Рэйн “Бид илүү сайн контент бүтээхийн тулд хэсэг завсарлахаар шийдлээ. Угаасаа сүүлийн үед хандалт ч сайн биш байлаа. Надад харамсалтай байна. Өдий хүртэл дэмжиж, хайр бэлэглэж байсан та бүхэнд баярлалаа” гэжээ.

Тэрээр 2020 оны долдугаар сард “Season B Season” суваг нээж, янз бүрийн нэвтрүүлэг, шоу бэлтгэн гаргаж байлаа. Ид үедээ нэг бичлэг нь л 12,24 сая үзэлт авч байсан удаатай. Гэвч сүүлийн үед хамгийн сайн контент нь 100 мянган хандалт авдаг болсноор урам зориг нь хугарсан бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.