UBLife Logo
Урлаг

Музейд хадгалагдан үлдэж үл болох соёлын өв

Музейд хадгалагдан үлдэж үл болох соёлын өв

Өргөн уудам тал нутгаас Улаанбаатарын зүрх рүү нүүдэллэсэн бид уламжлалт соёл, урлагаас холдож, гаднын соёлд татагдах нь их болсон хэмээн хүмүүс ярилцдаг билээ. Тиймээс энэхүү нийтлэлээр уншигч та бүхэндээ эрт дээр үеэс уламлагдан ирсэн өв соёл болоод ардын урлагийн тухай мэдээ мэдээллийг хүргэж байна. #GoMongolia

Нүүдэлчин соёл бол соёлын үндэс

Өв соёл бол аливаа улсын түүхийн гэрч, хойч үеийн бахархал болдог билээ. Бид арвин баялаг соёлын биет болон биет бус өвийн санг бүтээн уламжилж ирсэн бөгөөд угтаа эдгээр соёл нь дэлхий дээрх цорын ганц гэгдэх монголчуудын нүүдэлчин ахуй соёлоос улбаатай юм.

Хөөмий

Салхитай хамт исгэрч буй голын чимээг төсөөлөөд үз дээ. Энэ дуу авиаг бид зөвхөн хөөмийлж гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл хөөмий нь хос авиагаар дуулагддаг цорын ганц уламжлалт урлаг юм. Хөөмий нь 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдэж, монголчууд бид хүний өгүүлэхүйн эрхтний оролцоог дээд хэмжээнд ашиглан өв соёлоо таниулж чадсан билээ.

Морин хуур

Тал нутгийн сүнсийг тээж, хоёрхон чавхдасаараа хүмүүний зүрхний утсыг хөндөж, сонсогчийг хурдан морьд, эцэс төгсгөлгүй тэнгэрийн хаяа руу хүргэх хөгжим бол морин хуур билээ. Хөхөө намжил хайртай морио алдсандаа гашуудан мориныхоо дэл, сүүл, арьс ширийг нь ашиглан анхны морин хуурыг урласан гэх домог бий.

Монгол айл бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэж, морин хууртай айлд орсон эр хүн бүр хуурт хүрдэг заншилтай.

Төрийн бэлгэ тэмдэг гэгдэх “Соёмбо”

Өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийн бэлгэдэл гэгддэг соёмбо тэмдгийг 17-р зууны сүүлд Монгол улсын төр нийгэм, шашин соёлын нэр зүтгэлтэн Занабазар үндэслэн зохиож байсан юм. Эдүгээ соёмбо нь улсын сүлд хийгээд төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний жавхланг илэрхийлэх болжээ.

Сонирхуулан дуулгахад “MONGOLIA” гэх үгэн тэмдэгтийг соёмбо тэмдгийн бүх дүрсийг ашиглан бүтээсэн бөгөөд, үсэг болоод бичиглэлийг онцгой байдлаар урлахын зэрэгцээ орчин үеийн үгэн тэмдэгтийн өнгө аястай нийцэхүйц бүтээжээ.

Түүнчлэн манай улс өвөрмөц, үндэсний хэв шинжтэй кирилл үсэгтэй тул өөрийн үндэсний хэв шинжийг илтгэх зорилгоор Soyombo Serif фонтыг гаргажээ. Энэхүү sans serif фонт нь бусад гротеск төрлийн фонтууд дотроос хамгийн тод томруун нь болохоос гадна утга учиртай, нөлөө бүхий гарчиг бүтээх зорилгодоо нийцэж буй аж.

Монгол үндэсний брэндийн бэлгэдэл, дүрс, дизайны ялгамж чанартай танилцахыг хүсвэл ЭНД дарж танилцаарай.

Нүүдэлчин бүжиг

Уламжлалт ахуй байдал, ёс заншил, үлгэр яриаг гар, биеийн уян налархай хөдөлгөөнтэй хослуулж үе дамжин уламжлуулж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн хосгүй төрөл болох бий биелгээг гагцхүү нүүдэлчид бүтээж, ардын сонгомол урлаг болсоор иржээ.

Биелгээ нь ихэвчлэн ахуй амьдралын зан үйлүүдийг харуулдаг. Жишээ нь: цайны дээж цацлыг уул усандаа өргөх, юм оёх, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг аж.

Хөөмий, морин хуурын хоёр чавхдаст аялгуу, биелгээ зэрэг нь бидний өв уламжлал, соёлын нэгээхэн хэсэг гэдгийг хүн бүр мэдэх буй за. Гэвч тал нутгаасаа хөндийрөн алхах бүртээ эдгээр өв соёлоосоо ч мөн адил алхам алхмаар хөндийрдөг байна. Бидний өв соёл зөвхөн музейд хадгалагдан үлдэж, түүхийн номоос судлах дурсгал биш бөгөөд өв соёлоо сэргээх нь зөвхөн хадгалж үлдэх үйл явдал биш юм. Учир нь үүгээр дамжуулан бид өөрсдийгөө баталж харуулах боломжтой. Соёл бол бидний үлдээх ёстой өв болоод Монгол гэдэг улс оршин оршихын нэгээхэн амлалт юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.

Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

Эртний зохиол бүтээлд урлах ухааныг биеийн ур, сэтгэлийн ур, хэлний ур хэмээн гурав хуваан номлож байсан нь бидний биеийн үйлдэл, сэтгэхүйн үйлдэл, үгийн үйлдлийн нэгдэл дээр уран чадвар оршин тогтоно гэсэн сургаалтай агаар нэгэн байна