UBLife Logo
Урлаг

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Лхам Галерейн ээлжит үзэсгэлэн болох Самсара нь Чинхуа их сургуулийн доктор, хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн Монгол дахь анхны бие даасан үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан Содгэрэл нь олон зууны турш хадгалагдан ирсэн нүүдэлчдийн өв соёлын бэлэг тэмдэг болох хээ угалзыг орчин үеийн урлагт хувирган дүрсэлсэн бүтээлүүдээ толилуулж байгаа болно.

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм. “Самсара” үзэсгэлэнд тэрээр эдгээр өв уламжлалт хээ угалзыг орчин үеийн урлагийн бие даасан төрөл хэмээн харуулж, эдгээр нь хэрхэн соёлын дурсамж холбоо төдийгүй гүн агуулга концепц аль алиныг агуулж тээж байдгийг сануулжээ.

Уран бүтээлч Содгэрэлийн энэхүү үзэсгэлэн нь өв соёлыг зөвхөн хадгалах бус, урлагийн хэлээр хэрхэн хөрвүүлж, баяжуулж, задалж, хувиргаж болохыг харуулж буй бас нэгэн жишээ юм. Түүний бүтээлүүд нь үзэгчдэд өв соёл, өвөг дээдсийн залгамж, хүн байгалийн холбоо, цаг хугацааны урсгал, амьдралын тасаршгүй мөчлөг зэрэг сэдвүүдийг өдөөн, эргэцүүлэл төрүүлэхийн зэрэгцээ түүгээр дамжуулан урлаг, хээ угалзын гүн мөн чанарыг дахин асуудаг.

Энэхүү үзэсгэлэн 2025 оны 11 сарын 10 хүртэл гарах бөгөөд үзэсгэлэнтэй холбогдуулан уран бүтээлч П.Содгэрэлийн “Artist Talk” уран бүтээлийн яриа 10 дугаар сарын 20-ны Даваа гарагт 18:30 цагт Лхам галерейн үзэсгэлэнгийн танхимд болох болно. Тус ярианы үеэр Содгэрэл өөрийн уран бүтээлийн замнал, хээ угалз – буган хээний судалгаа болон Самсара үзэсгэлэнгээр хүргэж буй уран бүтээлчийн үзэл санаагаа дэлгэж, үзэгчид, урлагт дурлагсадтай халуун дотно яриа өрнүүлэх юм. Уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй болно.

Лхам галерейтэй холбогдох:

info@lkhamgallery.mn, lkhamgallery@gmail.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.