“UnitedHealthcare” компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсон өнгөрөгч лхагва гарагийн өглөө Манхэттен хотын төвд жил бүр зохион байгуулагддаг хөрөнгө оруулагчдын хурал болох зочид буудал руу явж байхдаа буудуулж амиа алдсан билээ.
Түүнийг буудан хороосон этгээд одоо болтол баригдаагүй байгаа бөгөөд сэжигтний зургийг дэлхий даяар цацаад байгаа билээ.
Хэргийн газраас электрон дугуйгаар зугтсан тэрхүү залуу тухайн үед нүүр халхалсан масктай байсан бөгөөд түүнийг барихад тусалсан хүмүүст 50 мянган ам долларын урамшуулал олгохыг цагдаагийн газраас мэдэгдээд буй.
Одоогоор олж цуглуулсан байгаа мэдээллүүд;
Сэжигтний маскгүй зураг
Зугтах үеийн бичлэг
Дотроо хүрэм болон монопол тоглоомын карттай үүрдэг цүнх
“Starbucks” усны сав
Усны саван дээрх хагас хурууны хээ
Дээр нь “Үгүйгэ, хамгаал, буулган ав“ хэмээн бичсэн 9 мм сумны хонгио
“Burner“ буюу нууцлалтай утас
Тухайн сэжигтний шинээр олж авсан зургийг цагдаагийн газраас олон нийтэд ил болгожээ.
Хамгийн гол нь энэхүү үйл явдлын хажуугаар түүний зургийг харсан хүмүүс дунд түүнийг өмөөрөх, түүнд крашлах үйл явдлууд ихээхэн өрнөж эхлэв. Сэжигтний зураг цацагдсан даруйд интернэт орчинд түүнийг өмөөрөх, хамгаалах хүмүүс нэмэгдсэн байна.