UBLife Logo
Дэлхий

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 7 хоол

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 7 хоол

Саяхан ЮНЕСКО-гоос Соёлын биет бус өвдөө Таиландын том ям, Австрийн Вена зайдсыг бүртгэн авлаа. Энэхүү хоёр эгэл жирийн хоол хоёр улсын уламжлалыг тун тод илэрхийлж чадаж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.

Үндэсний хоол зоог 2010 онд анх соёлын биет бус өвд бүртгэгдсэнээс хойш тоо нь нэмэгдсээр байгаа. Франц, Мексик, Япон гэсэн гурван улсын үндэсний хоолыг тэр чигээр нь соёлын өв гэж үзсэн байдаг.

Ингээд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн бусад зоогтой танилцья.

1. Борщ

2022 онд украин борщ бүртгэгдсэн. Энэ шөл украин ард түмний зочломтгай занг бэлгэддэг гэж тэмдэглэжээ.

2. Багет

Францын албан бус бэлгэ тэмдэг багет мөн 2022 онд өвд орсон. Гол нь багет хийх арга болон түүнийг хэрхэн идэх уламжлал үнэлэгджээ.

3. Плов

2016 онд соёлын өвийн эгнээнд багтсан энэ хоолыг Узбекистан, Тажикистан улсууд булаацалдаж байгаа. Плов хийх нийт 200 жор байдаг ажээ.

4. Кимчи

Хойд Солонгосын кимчи бүртгэгдсэн гэж байгаа. Өмнө нь Өмнөд Солонгосын кимчи хийх уламжлалт арга кимжанг бүртгэгдсэн байжээ.

5. Лаваш

ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүдэд армян лаваш буюу гамбир, талх хийх уламжлал маш үнэтэй санагдсан байна.

6. Пицца

Итали улс пиццагаа бүртгүүлэх гэж долоон жил хөөцөлдсөн.

7. Долма

Долма гэдэг нь азербайжан хэлээс хөрвүүлбэл дүүргэх гэсэн утгатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.