UBLife Logo
Newsfeed

Кардашианы гэр бүлийн талаар таны мэдэхгүй сонирхолтой 7 баримт

Б.Энхжин
Б.Энхжин
Кардашианы гэр бүлийн талаар таны мэдэхгүй сонирхолтой 7 баримт

Дэлхийн хамгийн алдартай гэр бүлүүдийн нэг Кардашианы эгч дүүсийн талаар мэдэхгүй хүн ховор биз ээ. Кардашианы гэр бүл нь дэлхий даяар маш алдартай, олонд танигдсан бөгөөд нийгмийн сүлжээ, телевизийн шоу, бизнесийн салбар, загварын ертөнцөд өөрсдийгөө тодорхойлсоор байгаа билээ. Энэ гэр бүлийн сонин хачин, тэдний талаар дэлхий ертөнц үргэлж сонирхсоор байдаг нь гайхалтай. Тэгвэл уншигч танд Кардашианы гэр бүлийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй сонирхолтой 7 баримтыг хуваалцаж байна.

1. Ким алдартай болохоосоо өмнө туслах ажилтан байсан

Ким Кардашиан Парис Хилтоны стилист, туслах ажилтнаар анх олонд танигдсан. Ким, Парис хоёр олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцож, хамтдаа зургаа авхуулан хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байсан нь Кимийн нэр хүнд өсөхөд маш ихээр нөлөөлжээ.

2. Кайли Женнерийн асуудал дагуулсан “тэрбумтан” тодотгол

2019 онд Forbes сэтгүүлээс Кайли Женнерийг 21 насандаа өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу хүнээр нэрлэжээ. Гэвч үүний дараа түүнийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх цуу яриа тарж, “өөрийн хүчээр тэрбумтан болсон” гэх тодотгол нь маргаан дагуулаад байсан билээ .

3. Кардашиан-Женнерийн холимог гэр бүл

Зарим хүмүүс яагаад Кардашианы гэр бүлийнхэн өөр овогтой байдаг талаар төдийлөн мэддэггүй. Тэгвэл Крис Женнер Роберт Кардашианаас Кортни, Ким, Клое, Роб гэх дөрвөн хүүхэдтэй. Харин Кендалл, Кайли хоёрын аав бол Брюс Женнер билээ.

Сонирхуулахад LookTV дээр “The Kardashians” реалити шоуны бүлгүүд дараалан орж байгаа гэнэ. Тэдний сонирхолтой амьдрал, сонин хачинг монгол хэл дээрээ үзэхийг хүсвэл LookTV-ээр зочлоорой.

4. Кейтлин Женнерийн өөрчлөлт

2015 онд Брюс Женнер буюу одоогийн Кейтлин Женнер өөрийгөө трансжендер гэдгээ зарлан, “I Am Cait” нэртэй баримтат цувралаараа өөрийн түүхийг хуваалцаж, LGBTQ+ нийгэмлэгийн төлөөлөгч болсон юм.

5. Крис Женнер Кардашианы гэр бүлийн алдартай болох эхлэлийг тавьсан

Крис Женнер нь "Keeping Up with the Kardashians" шоуг эхлүүлэх санаачилга гаргаж, гэр бүлийн гишүүдийг телевизийн дэлгэцэнд гаргахаар шийдсэн анхны хүн байсан аж. 2007 онд эхэлсэн тус реалити шоу 20 улирал үргэлжилж, 2021 онд өндөрлөсөн ба хамгийн урт хугацаанд гарсан реалити шоунуудын нэг болжээ. Үүний араас “The Kardashians” шоуг эхлүүлээд байгаа ба одоогоор 5 улирал цацагдаад байна.

6. Роберт Кардашианы сонирхолтой түүх

Кортни, Ким, Клое, Роб нарын аав Роберт Кардашиан бол 1995 онд О.Ж.Симпсоны дуулиант аллагын хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан алдартай өмгөөлөгч юм. Тухайн үед О.Ж америкийн хамгийн нэр хүндтэй өмгөөлчдөөр багаа бүрдүүлсэн байсан нь тэднийг “Мөрөөдлийн баг” гэж нэрлэхэд хүргэжээ.

7. Хамгийн олон хүнтэй нэр холбогдсон гишүүн

Кардашьяны гэр бүлээс хамгийн олон хүнтэй үерхсэн гишүүнийг хүмүүс ихэвчлэн Кендалл гэж боддог. Гэвч үнэндээ Ким Кардашян юм. Түүний амьдралд олон алдартай эрчүүд орж байжээ. Ким хамгийн анх Дэймон Томас (2000-2004) гэх хөл бөмбөгийн тамирчинтай гэрлэж байсан бөгөөд дараа нь Крис Хамфрис (2011-2011) гэх сагсан бөмбөгийн тоглогчтой гэрлээд удалгүй салсан байна. Мөн тэрээр реппер Канье Уэсттэй (2014-2022) гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Үүнээс гадна Ким олон эрчүүдтэй үерхэж байсан бөгөөд түүний харилцаанууд үргэлж олон нийтийн анхааралд байсаар ирсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
1
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.253.72
Hamgn tugemel mddg barimt bn
ЗОЧИН\52.221.253.72
Hamgn tugemel mddg barimt bn